Гол нэрийн хүнсний үнийн өсөлтөөс сэргийлэх, экспортыг нэмэгдүүлэх саналыг Засгийн газарт танилцуулна

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 7 секунд

Өчигдөр Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдаж гол нэрийн барааны хүнсний үнийн өсөлтөөс сэргийлэх саналыг Засгийн газарт танилцуулахаар болсон байна. Улмаар экспортын орлогыг нэмэгдүүлэх, экспортын саад тотгорыг арилгах, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс уул уурхайн биржийн арилжаатай холбоотой тодорхой түр журмуудын төслийг СЗХ-ны хуралдаанаар яаралтай хэлэлцүүлэх, банкны харилцах дансанд тогтоосон хүүний дээд хязгаар 3 хувийг хэвээр хадгалах нь зүйтэй гэж тус тус шийдвэрлэжээ.

Хуралдаан Монголбанкны хурлын танхимд болсон бөгөөд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн даргалж, Сангийн сайд Б.Жавхлан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц, Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баатарсүрэн болон бусад холбогдох албан тушаалтнууд хуралдаанд оролцсон байна. Мөн лхагва гарагийн Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байгаа юм.

Хүүхэдтэйгээ ярилцах АРГА: Тэднийг шүүмжлэхгүйгээр сонсож, эерэг үг хэлэх хэрэгтэй
Хүүхэдтэйгээ ярилцах АРГА: Тэднийг шүүмжлэхгүйгээр сонсож, эерэг үг хэлэх хэрэгтэй
 
НООРОГ: 9.3 тэрбум төгрөг олдог, мөрийтэй тоглоом зохион байгуулдаг гээд сайдын ярьж байгааг анх удаа сонслоо
НООРОГ: 9.3 тэрбум төгрөг олдог, мөрийтэй тоглоом зохион байгуулдаг гээд сайдын ярьж байгааг анх удаа сонслоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!