О.Алтангэрэл: Ноорог.мн сайтын залуусаас мэдүүлэг авсан нь хэвлэн нийтлэх эрх чөлөө болон сайтын үйл ажиллагаатай огт хамааралгүй гэсэн урьдчилсан мэдээлэл авсан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Ноорог.мн сайтад өнгөрсөн шөнө хойшлуулшгүй ажиллагаа явуулан ажлын хэрэгсэл, хард, утас гэх мэт зүйлсийг хурааж оройны 10.00 цагаас өглөөний 05.00 хүртэл мэдүүлэг авсан талаар мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл тайлбар хийсэн байна. Тэрбээр, "Тус сайттай холбоотой явуулсан ажиллагааны талаарх мэдээллийг олон нийтэд өгөх, хууль зүйн үндэслэлээ талбарлахыг цагдаагийн байгууллагад үүрэг болгосон. Удахгүй мэдээлэл хийнэ. Хэвлэн нийтлэх эрх чөлөө болон редакци сайтын үйл ажиллагаатай огт хамааралгүй гэсэн урьдчилсан мэдээлэл авсан. Мөрдөн шалгах ажиллагааны талаар прокурорын зөвшөөрлийн хүрээнд мэдээлэл өгдөг. УИХ-ын хууль зүйн байнгын хороо, хүний эрхийн дэд хороонд мөн мэдээлэл, тайлбар өгнө" гэлээ.

О.Уламсайхан: Биднийг айлгахыг оролдож байна. Ноорог юу хийж байгаагаа мэдэж байгаа
О.Уламсайхан: Биднийг айлгахыг оролдож байна. Ноорог юу хийж байгаагаа мэдэж байгаа
 
Д.Амарбаясгалан: Хэвлэлийн эрх чөлөө хязгаарлагдах учиргүй
Д.Амарбаясгалан: Хэвлэлийн эрх чөлөө хязгаарлагдах учиргүй
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!