ИРГЭД: Үзвэр үйлчилгээний ганц газрыг нь буулгахаар бид хаана, юугаа үзэх вэ. Бөхийн өргөөндөө л очих байх даа

Ангилал
Нийгэм Сурвалжлага
Огноо
Унших
2 минут 6 секунд

Одоогоос 20 гаруй жилийн өмнө "Улаанбаатар палас" 3000 орчим хүний суудалтайгаар ашиглалтад орсон байдаг. Хошин урлаг, нийтийн дуучдын тоглолтоос эхлээд, сар шинийн үзэсгэлэн худалдааг ч энд зохион байгуулсаар ирсэн. Харин Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн хамаарал бүхий "Хурд стандарт" ХХК-д орон сууцны зориулалтаар газрыг шилжүүлсэн гэх мэдээлэл бий. Улмаар өнөөдрийн байдлаар "Улаанбаатар палас"-ын үйл ажиллагааг зогсоогоод байгаа юм.

Тэгвэл бид газар дээрээс нь нөхцөл байдлыг сурвалжиллаа. Биднийг очход, барилгыг хараахан буулгаж эхлээгүй, эд хогшлуудыг нүүлгэж байв.

-ХАРУУЛЫН АЖИЛТАН: Барилгыг буулгана л гэсэн, хэзээ буулгах нь тодорхойгүй байна-

Талбайн харуулын ажилтнаас тодруулахад "Буулгана л гэсэн, хэзээ буулгах нь тодорхойгүй байна. Удахгүй буулгаж эхлэх байх аа, өөр мэдэх зүйл алга" гэх тайлбарыг өгсөн юм.

-ИРГЭД: Гишгэх зайгүй болчихсон байхад, орон сууц нэмж бариад хэрэггүй-

Харин бидэнтэй тааралдсан тэр орчмын иргэдээс байр суурийг нь тодрууллаа. Эхний иргэн хэлэхдээ "Орон сууц барьсны оронд энэ хэвээрээ байсан нь дээр. Харин ч энийгээ сайжруулж, тохижуулах хэрэгтэй. Угаасаа энэ хавь гишгэх зайгүй болчихсон байхад, орон сууц нэмж бариад хэрэггүй. Өглөө, оройдоо ажил цуглах, тарах цагаар битүү болчихдог шүү дээ" гэсэн юм.

Дараагийн иргэн "Монголчуудын ганц үзвэр үздэг газар нь энэ. Байгаа ганц үзвэрийн газрыг нь буулгачхаар хаана, юугаа ч үзэх юм. Бөхийн өргөөндөө л очицгоох байх даа. Энэ бол маш буруу зүйл хийж байгаа. Б.Чойжилсүрэн газрыг нь авсан гэсэн" гэв.

Гуравдугаар сарын 19-нд нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээр хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Гуравдугаар сарын 19-нд нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээр хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
 
Өнөөдөр Улсын арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх зодоглоно
Өнөөдөр Улсын арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх зодоглоно
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!