“MCS” группийн З.Төрмандахтай хамт саатуулагдсан хоёр хүнийг суллаж, хилээр гарах, нэр бүхий хүнтэй уулзахыг нь хоригложээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 57 секунд

ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл хоёрдугаар сарын 19-нд "MCS групп хууль бусаар гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Төрийн нууцыг хууль бусаар олж авсан. Өөрөөр хэлбэл, хувийн байгууллага дэргэдээ тусгай байгууллагатай байсан. Хэдэн этгээдүүдийг саатуулж шалгаж байгаа. З.Төрмандахыг баривчилсан нь үнэн" гэх мэдээлсэн өгсөн байдаг. Улмаар гуравдугаар сарын 10-нд З.Төрмандахын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчилж, гадуур байцаахаар болсон. Учир нь З.Төрмандахыг нь элэг шилжүүлэн суулгах мэс заслын дараах хүндрэлийн улмаас ийнхүү шийдвэрлэсэн юм.

Тэгвэл З.Төрмандахтай хамт саатуулагдсан Н.Ганболд, С.Жамъянтөгс нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг гуравдугаар сарын 14-өөс өөрчилж хилээр гарахыг нь хязгаарлажээ.

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой хүнтэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлснийг шүүх хүлээн авч гуравдугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцсэн байна.

Шүүх хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурор, өмгөөлөгчийн санал, тайлбар, хавтаст хэрэгт авагдсан баримт, яллагдагчийн хувийн байдал зэрэгтэй танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн прокурорын саналыг хүлээн авч, яллагдагч Н.Ганболд, С.Жамъянтөгс нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг гуравдугаар сарын 14-ний өдрөөс өөрчилж, мөн өдрөөс Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой хүнтэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 10 гаруй жилийн хугацаанд 30 гаруй тэрбум төгрөгийн авлага үүсжээ
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 10 гаруй жилийн хугацаанд 30 гаруй тэрбум төгрөгийн авлага үүсжээ
 
Д.Амарбаясгалан: Хэвлэлийн эрх чөлөө хязгаарлагдах учиргүй
Д.Амарбаясгалан: Хэвлэлийн эрх чөлөө хязгаарлагдах учиргүй
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!