ПРОКУРОР: Ноорог.мн сайтын залуусыг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах санал гаргасан тул баривчлахаас татгалзаж шийдвэрлэсэн

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 6 секунд

Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Ноорог.мн сайтад өнгөрсөн шөнө хойшлуулшгүй ажиллагаа хийж ажлын хэрэгсэл, хард, утас гэх мэт зүйлсийг хурааж оройны 10:00 цагаас өглөөний 05:00 хүртэл мэдүүлэг авсан гэх хэргийн талаар мэдээлсэн билээ. Тэднийг "Эрүүгийн хуулийн 19.9.1 "Улс үндэстний эв нэгдэлтэй холбоотой заалтаар буруутгаж мэдүүлсэн аваад буй.

Тэгвэл Прокурорын байгууллагаас "Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс “цахим орчинд Ноорог гэх нэртэй фейсбүүк пейж хаягаас бусдын нэр хүндэд халдаж худал мэдээлэл тараасан” гэх гэмт хэргийн талаарх мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Мөрдөгчөөс нэр бүхий иргэдийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах санал гарган ирүүлснийг прокурор танилцаад хуульд заасан баривчлах үндэслэл тогтоогдоогүй гэж үзэн, сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчлахаас татгалзаж шийдвэрлэсэн байна" гэлээ.

СОНИРХОЛТОЙ СТАТИСТИК: Цэргийнбаяр нэртэй 2, Шинэцэрэг нэртэй 3, Хурандаа нэртэй 12 хүн байна
СОНИРХОЛТОЙ СТАТИСТИК: Цэргийнбаяр нэртэй 2, Шинэцэрэг нэртэй 3, Хурандаа нэртэй 12 хүн байна
 
Д.Амарбаясгалан: Хэвлэлийн эрх чөлөө хязгаарлагдах учиргүй
Д.Амарбаясгалан: Хэвлэлийн эрх чөлөө хязгаарлагдах учиргүй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!