Улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 19 секунд

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, Монгол Улсын начин Жадамбын Одсүрэнгийн нэрэмжит Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан болж өндөрлөлөө.

Тус барилдаанд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Атар трейд” ХХК, АПУ ХК, “Таванхан” дэвжээний бөх, улсын арслан Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Булган аймгийн Орхон сумын харьяат, Хилчин спорт хороо, ХЦ-ийн 0208-р анги, “Кардеш” ХХК, “Дээдсийн жигүүр” ХХК, “Булганхан” дэвжээний бөх, улсын начин Булган-Эрдэнийн Түмэндэмбэрэл үзүүрлэв.

Харин шөвгийн дөрөвт Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат, “Алдар” спорт хороо, Булган Хангайн Хөгжлийн Төлөө Сан, “Булганхангай” дэвжээний бөх, улсын начин Х.Цогтгэрэл, Архангай аймгийн Чулуут сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Сор кашемир” ХХК, “Цацрах Хангай” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн арслан Б.Шаравдорж нар шалгарлаа.

Наймд улсын начин Б.Сосорбарам, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар, аймгийн заан Б.Баянсүх, аймгийн заан Ж.Хатанзоригт нар үлдэв.

Нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ажлууд хавар, зуны турш тасралтгүй үргэлжлэх ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ анхаарууллаа
Нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ажлууд хавар, зуны турш тасралтгүй үргэлжлэх ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ анхаарууллаа
 
МАРГААШ: Улаанбаатарт -1 хэм хүйтэн, үүлшинэ
МАРГААШ: Улаанбаатарт -1 хэм хүйтэн, үүлшинэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!