А.Ариунзаяа: ЗГ-ын шийвэртэй уялдуулж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг эргэж харахгүй бол төрийн үйлчилгээний төлбөр, хураамж нэмэгдэхээр байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 43 секунд

Ирэх дөрөвдүгээр сарын нэгнээс эхлэн Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792 мянган төгрөг болгон нэмэгдүүлэхээр болоод буй. Тэгвэл ЗГ-аас аливаа төрийн үйлчилгээний татвар, төлбөр, хураамжийг нэмэгдүүлэлгзй хойшлуулах шийдвэр гаргасантай холбогдуулан ХНХ-ын сайд асан, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа дараах байр суурийг илэрхийлжээ.

Тэрбээр "Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд аливаа төрийн үйлчилгээний төлбөр, хураамж нэмэгдүүлэхгүй байх үүрэг өгсөн байна.Энэхүү шийдвэрийг дагаад Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлсэн шийдвэрээ Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо эргэн харна гэж найдаж байна.

Аливаа жилийн 1 сарын 1-нээс мөрдөх, хоёр жилд нэг удаа тогтоох, онцгой нөхцөлд бууруулах, эсвэл өөрчлөхгүй байх Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох хуулийн заалтуудыг Засгийн газрын төлөөлөл хэрэгжүүлээсэй.

Хэрэв шийдвэрээ эргэн харахгүй бол 4 сарын 1-нээс Эрүүл мэндийн даатгалын шимтгэл, Сайн дурын нийгмийн даатгалын шимтгэл, Албан нийгмийн даатгалын Шимтгэл тооцох дээд хэмжээ, Хөгжлийн бэрхшээлтэй хүн ажлуулаагүйн төлбөр, Гадаад ажилтан ажлуулсны төлбөр гэх мэт олон төрийн үйлчилгээний төлбөр, хураамж нэмэгдэнэ.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь зөвхөн цалин хөлстэй холбогдохгүй, олон бодлого, үйлчилгээ уялдсан байдаг учир хоёр жилд нэг тогтоох, төсвийн жилийн буюу 1 сарын 1-нээс хэрэгжүүлэх зэрэг хуультай юм." гэжээ.

Д.Амарбаясгалан: Газарзүйн байршлын хувьд Дундговь аймаг нийслэл хот, говийн бүсийн ханган нийлүүлэлтийн төв болон хөгжих боломжтой
Д.Амарбаясгалан: Газарзүйн байршлын хувьд Дундговь аймаг нийслэл хот, говийн бүсийн ханган нийлүүлэлтийн төв болон хөгжих боломжтой
 
“Админерал” ХХК-ийн хятад захирал уурхай дээрээ нас барсан хэргийг прокурорт шилжүүлжээ
“Админерал” ХХК-ийн хятад захирал уурхай дээрээ нас барсан хэргийг прокурорт шилжүүлжээ
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!