ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 59 тохиолдол батлагдаж, сэжигтэй 35 тохиолдол хяналтад байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 12 секунд

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол хүүхдийн байгууллагуудад бүртгэгдэж байага тул удирдлага болон багш, эмч нар ирцийн болон шинж тэмдгийн тандалтад онцгой анхаарч өвчнийг эрт илрүүлэх шаардлагатай байгааг анхаарууллаа. Халдвар авсан хүүхдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, зарим үед хоногт дөрвөн тохиолдол бүртгэгдэж байгааг ХӨСҮТ-ийн мэдээллээс харж болно.

Ердөө тав хоногийн өмнө буюу гуравдугаар сарын 14-ны байдлаар улсын хэмжээнд улаанбурхан өвчний 18 тохиолдол бүртгэгдсэн бол өнөөдөр /2025.03.19/ энэ тоо 59 болж нэмэгдсэн нь анхаарал татаж байгаа юм. ХӨСҮТ-ийн мэдээлснээр өнөөдрийн байдлаар сэжигтэй 35 тохиолдол хяналтад байгаа аж.

Тиймээс эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ эрүүл мэндэд хариуцлагатай хандаж, улаанбурханы эсрэг товлолт вакцинд бүрэн хамруулсан эсэхийг тодруулах, товлолын дагуу улаанбурханы эсрэг вакцины 2 тунд хамрагдаагүй бол өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамруулахыг зөвлөлөө.

АНХААРУУЛГА:

  • Хүүхдийн байгууллагууд багш, ажилчид, хүүхдүүдийн ирцийг өдөр бүр авч, шинж тэмдгийн тандалт хийх.
  • Халуурах, тууралт гарсан, бөөлжсөн, суулгасан, ханиасан шинж тэмдэг илэрсэн тохиолдол илэрвэл заавал, яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөх.
  • Улаанбурхан өвчин нь амьсгалын замаар дамждаг, халдварлалт өндөр өвчин учир бусдад халдвар тархахаас урьдчилан сэргийлж анги, танхимын цэвэрлэгээ, агаар сэлгэлтэд анхаарах,
  • Cургуулийн анги танхимд амны хаалт тогтмол зөв зүүх.
  • Багш, ажилтан, хүүхдүүдийн улаанбурхны эсрэг вакцин хийлгэсэн эсэх болон өвдсөн эсэхийг тодруулах.

Улаанбурхан өвчин нь вакцинаар сэргийлэгддэг халдварт өвчин тул улаанбурхнаар өвдөөгүй, улаанбурхны эсрэг вакцинд хамрагдаагүй, вакцин хийлгэсэн эсэхээ мэдэхгүй байвал харъяа ЭМТ-дөө хандахыг анхааруулж байна.

НООРОГ: 9.3 тэрбум төгрөг олдог, мөрийтэй тоглоом зохион байгуулдаг гээд сайдын ярьж байгааг анх удаа сонслоо
НООРОГ: 9.3 тэрбум төгрөг олдог, мөрийтэй тоглоом зохион байгуулдаг гээд сайдын ярьж байгааг анх удаа сонслоо
 
“Найман шарга“ төвд ам.доллар 3495, юань 484 төгрөгтэй тэнцэв
“Найман шарга“ төвд ам.доллар 3495, юань 484 төгрөгтэй тэнцэв
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!