Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Тарвас эвент“-ийн 16.8 кг жинтэй хамгийн том тарвас 300 мянган төгрөгөөр зарагджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 8 секунд

Ховд аймгийн Буянт сумын харьяат О.Хангайн "Монгол улсын Аварга" цол хүртсэний талархал, хүндэтгэлийн ёслолын үеэр Ховдын бренд болсон “Тарвас эвент” болсон юм.

Энэхүү арга хэмжээ нь орон нутгийн хөрсөнд тарьж ургуулсан экологийн цэвэр бүтээгдэхүүн болох тарвас брэндээ сурталчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх ач холбогдолтой бөгөөд тус арга хэмжээнд 100 гаруй тариаланчид оролцож, тарвасаар ундаа шүүс, цэлцгэнүүр, чихэр, зайрмаг торт зэрэг олон нэр төрлийн бүтээгдэхүүн хийж олон нийтэд сонирхуулсан аж. Мөн,

  • “Хамгийн том тарвас”,
  • “Тарвасаар хамгийн олон бүтээгдэхүүн хийх”
  • “Тарвасан дээрх сийлбэр” зэрэг гурван төрлөөр шилдэг бүтээл шалгаруулжээ.

"Тарвас эвент"-эд оролцсон тариаланчдаас Буянт сумын тариаланч О.Октябрийн тарьж ургуулсан тарвас 16.8 кг татаж тэргүүн байранд шалгарсан ба 300 мянган төгрөгөөр зарагджээ. Цаашид энэхүү арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.

May be an image of 7 people, people standing and outdoors

May be an image of 4 people, child, people standing and outdoors

May be an image of 4 people and people standing

Аварга О.Хангайн цолыг 200 сая төгрөг, 7 өрөө байраар мялаалаа
Аварга О.Хангайн цолыг 200 сая төгрөг, 7 өрөө байраар мялаалаа
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.