Ховд аймгийн Буянт сумын харьяат ОРГИХЫН ХАНГАЙ "Монгол улсын Аварга" цол хүртсэний талархал, хүндэтгэлийн ёслол өчигдөр тус аймагт зохион байгуулагдсан билээ. Энэ үеэр Монгол Улсын Аварга Оргихын Хангайг Ховд аймгийн ЗДТГ, ИТХ-аас 200 сая төгрөг, Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дарга Ц.Баатарсайхан “Ланд круйзер-300” маркийн автомашин, УИХ-ын гишүүн, Зам тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт 500 хонь, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, улсын заан Ч.Батзориг нар барилгын компаниудтай хамтран долоон өрөө байр, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа 25 сая, Буянт сум 12 сая төгрөг бэлэглэн, аварга цолыг нь мялаасан байна.
Аварга О.Хангайн цолыг 200 сая төгрөг, 7 өрөө байраар мялаалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.