Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Мөнхбаатар:  Геодези, зурагзүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж, ЗГ-т өргөн барина

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 34 секунд

Монгол Улсын Засгийн газар өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж, хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар мэдээлэл өглөө. Хуралдаанаар Геодези зурагзүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барих нь зүйтэй гэж үзсэн байна. Энэ талаар Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр, "Газрын багц хуулийг засгийн газраар хэлэлцүүлээд их хуралд өргөн барьсан. Тиймээс газартай хамгийн их холбоотой Геодези зурагзүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж, өргөн барьж байна. Энэ хууль нь 1997 онд батлагдсан хууль юм.

Геодези нь улс орны эдийн засаг, хөгжлийн үндсэн суурь. Өөрөөр хэлбэл газрын маш олон тоо хэмжээнд тулгуурлаж бүтээн байгуулалт явагддаг. Том төсөл бүгд геодезийн цэг тэмдэгт тулгуурладаг. Геодезийн салбарын эрх зүйн орчинг сайжруулснаар, тогтолцоо дагаад сайжирч байгаа. Хэн хяналт тавих вэ, хэн архивлах вэ, хэн төлөвлөх вэ, хэрэгжүүлэх вэ гэдгийг нарийн тогтоож өгсөн.

Геодезийн салбарыг нийтийн болон тусгайлсан гэж ангилж байгаа. Энэ нь нууцлалыг гаргасан газрын зураг эсвэл мэдээллийн сангуудыг ил тод болгож, иргэн, ААН-үүдийг ашиглах боломжуудыг нээж өгч байгаа" гэв.

ЗГ: Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажлыг удаашруулсан Ховд аймгийн Засаг даргыг огцрууллаа
ЗГ: Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажлыг удаашруулсан Ховд аймгийн Засаг даргыг огцрууллаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд