Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болсон. Тэгвэл хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар холбогдох сайд нар мэдээлэл хийж байна. Энэ үеэр ЦХХХ-ны сайд Н.Учрал,
"ЗГ-ын хуралдаанаар их өгөгдлийн санг байгуулах асуудлыг шийдвэрлэж холбогдох албан тушаалтнуудад үүрэг өглөө. Хиймэл оюун ухааны хөгжлийн үед BIG DATA дээр шийдвэр гаргах буюу датагаа цуглуулах нь маш чухал.
Үүнийг бодит болгосноор бизнес эрхлэгчдэд маш том дэмжлэг, түлхэц болно. Их өгөгдлийн сан буюу BIG DATA-г шийдвэр гаргалтад ашиглах чиглэлээр ҮСХ, ЦХХХ-ны яам хамтран BIG DATA санг бүрдүүлэх ЗГ-ын чиглэл гарсан. BIG DATA гэдэг нь боловсруулагдаагүй буюу хувь хүнийг тодорхойлох боломжгүй мэдээлллийг хэлнэ.
Жишээ нь түгжрэлийг шийдэхийн тулд бүс тогтоох нь зөв үү гэдгийг нээлттэй өгөгдлүүд дээр суурилж шийдвэрлэх ёстой. Мөн нийгмийн халамж яг зорилтот бүлэгтээ хүрч байна уу гэдгийг тооцоолохын тулд BIG DATA тусална гэсэн үг" хэмээлээ.