Засгийн газраас гарсан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мөн ЦХХХ-ны сайд Н.Учрал нар танилцуулж байна. Энэ үеэр, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Т.Аюурсайханы өргөдлийг авч, хэлэлцсэн талаар мэдээллээ.
Тэрбээр, "Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Т.Аюурсайханы өргөдлийг авч хэлэлцсэн. Улмаар УИХ-д болон МУ-ын Ерөнхийлөгчид танилцуулах бичиг хүргүүлсэн байгаа. Ойрын өдрүүдэд ХНХ-ын сайдын албан тушаалаас чөлөөлөх асуудал УИХ-аар орж хэлэлцэгдэж, чөлөөлөгдсөний дараа Ерөнхий сайд захирамж гаргаж, албан ёсоор чөлөөлнө" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!