Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Соёлын сайд “Нүүдэлчин“ фестивалиар “ҮНЭЛГЭЭ“-гээ ахиулав

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 25 секунд

Л.Оюун-Эрдэнийн танхимд орж ирсэн цагаасаа хойш олон нийтийн хараанд хамгийн ихээр өртөж, шүүмжлэлийн халуун “бай” болсоор ирсэн сайд нарын нэг бол Соёлын сайд Ч.Номин. Баян айлын “эрх” охин гэх тодотгол ч аваад амжсан түүнийг соёлын салбарыг хэрхэн хөл дээр нь босгохыг олон нийт өнгөрсөн хугацаанд нүд салгалгүй анхаарсаар ирэв. Тиймдээ ч хийсэн ажил, арга хэмжээ бүртээ олон нийтээс “оноо”-г нь ч, хатуухан шиг шүүмжлэл ч цуглуулсаар өнөөдрийг хүрсэн түүнд хүн бүр өөр өөрийн үнэлгээг тавих буй.

Соёлын сайд ажлаа хүлээн авсанаас хойш жил гаруйн хугацаа өнгөрсөн байна. Хэвлэл мэдээллийн салбарт MONGOL HD хэмээх айлыг толгойлж, “баттай” байр сууринд нь тавьчихаад гарсан эрчээрээ ажиллаж явааг хүн бүр тодотгодог. 24 жилийн дараа эмхлэн байгуулсан Соёлын яамыг богино хугацаанд соёл, урлагийн салбарын бодлого, үйл ажиллагааг тодорхойлон томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлнэ гэдэг ч яггүй ажил. Гэхдээ тэрбээр “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалиар өөрийн үнэлгээг нэг шатаар ахиулах шиг боллоо. Урьд 21 аймаг, нийслэлийн соёлын өв болоод ахуй байдлыг нэг дороос харах, танилцах боломж хомс байв. Гурван өдрийн турш дөрвөн зүг, найман зовхисоос хүрэлцэн ирсэн өв тээгчид нэгдэн, хүүхэд залууст соёлоороо бахархах боломжийг олгосон томоохон арга хэмжээ боллоо.

Горхи, тэрэлжийн байгалийн өгөгдөлтэй газар зохион байгуулагдсан тус наадамд Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 1200 гаруй соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчид, ардын авьяастнууд оролцож өөрсдийн Барга, Баяд, Буриад, Дархад, Дарьганга, Дөрвөд, Захчин, Мянгад, Найман, Ойрад, Өөлд, Торгууд, Сартуул, Урианхай, Үзэмчин, Халх, Халимаг, Харчин, Хорчин, Хотгойд, Цаатан, Цахар зэрэг олон угсаатны өв соёлоо хүрэлцэн ирсэн 12 мянга гаруй иргэд, жуулчдад үзүүлж, сурталчлан таниулав.

Үйл ажиллагаа, зохион байгуулалтын хувьд ганцхан жишээг татья. Тусгай хэрэгцээт хүүхэд, иргэдийг "Нүүдэлчин" дэлхийн соёлын фестивальд оролцуулах, үзэх боломжоор хангаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодоор мэдээллээ түгээн, нэгдсэн зохион байгуулалттайгаар автобус унаа, хөтөч тайлбарлагч, дохионы хэлмэрч гарган үйлчилжээ. Тэд наадмаа хүртээмжтэй байх чиглэлд анхаарч чадсан нь илт.

Томоохон зорилт, зорилго бүр нь цаасан дээр хараар буухаас хэтэрдэггүй гэх бичигдээгүй хууль Монголын төрд бий. Харин бичигдээгүй хуулийг “эвдэж”, цаг үеэ мэдэрсэн алхам нь “Нүүдэлчин” фестиваль мөн. Иймдээ ч энэ удаад Соёлын яам цагаа үеээ мэдэрсэн зөв нүүдлийг хийж чадлаа хэмээн олон нийт дүгнэж байгааг энд дурдах нь зүй.

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тагт руу гарчээ
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тагт руу гарчээ
 
УУЛЧДЫН ХОЛБОО: Амиа алдсан хоёр уулчин маань Дэлхийн дээвэрт хөтөчгүй гарсан анхны Монгол уулчид боллоо
УУЛЧДЫН ХОЛБОО: Амиа алдсан хоёр уулчин маань Дэлхийн дээвэрт хөтөчгүй гарсан анхны Монгол уулчид боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.