Ерөнхий сайдгүй УИХ-ын дарга, УИХ-ын даргагүй Ерөнхий сайд байхгүй

Ангилал
Улс төр
Огноо
16 цагийн өмнө
Унших
3 минут 26 секунд

Домгийн шувуу үргээж, энэ хаврын монголын улс төр албан ёсоор эхэлж байна. Уламжлал ёсоор чуулганы нээлтээс хамгийн их анхаарал хандуулж сонсох хэсэг нь СПИКЕРИЙН ҮГ байлаа. Учир нь аль ч чуулганы нээлтийн үеэр УИХ-ын дарга нарын хэлэх үгс нь тухайн цаг үеийн улс төрийн үйл явцад хариулт өгсөн, түүнд их хурал болон өөрийнхөө байр суурийг "шигтгэсэн" нюанс бүхий өнцөгтэй байдаг билээ. Тэгвэл энэ удаагийн чуулганы нээлтээр СПИКЕР-ийн хэлсэн үгэнд "шинжих" зүйл олон байгаагаас харвал, хаврын улс төр хачин сонирхолтой өрнөж мэдэхээр байна.

Нэгдүгээрт, Д.Амарбаясгалан хотын асуудлыг захиргааны аргаар бус зөвшилцлийн аргаар шийдэх, авлига хүнд суртлын хөрс болж буй журмуудыг үндсээр нь устгах, гишүүдийн ирцэд хяналт тавьж шахаж ажиллах зэрэг олон агуулгыг хөндсөнөөс улс төрийн шинжтэй хамгийн том мессэж нь 126 гишүүнтэй энэ парламент улстөржилт, намчирхал, талцлаа орхиж, хамтарсан Засгийн газраа бүрэн дэмжиж ажиллана гэх агуулга байв. Мэдээж түүний үг 126 гишүүний бодлыг бүрэн илэрхийлэхгүй. Гэхдээ танхимаа чиглүүлж яваагийн хувьд "ГОЛ ХАНА" болох учиртай. Энэ утгаараа тэрбээр Ерөнхий сайдыг огцруулах санал санаачилгууд болоод ЗГ-ын үйл ажиллагаатай холбоотой шүүмжийг дэмжихгүй гэдгээ эртхэн дээр нь илэрхийлээд авлаа. Ямартай ч энэ байр суурь хэр хадгалагдахыг хаврын чуулганы туршид улс төрийн хүрээнийхэн анхааралтай гэгч нь ажиглах ёстой болж байна.

Хоёрдугаарт, өнгөрөгч намраас хойш саарал ордонд өрнөж буй зөрчил Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын түвшинд ил далдаар явж ирсэн. Тэгвэл энэ зөрчилд УИХ-ын дарга ОРОЛЦОХГҮЙ гэдгээ албан ёсоор илэрхийлсэн хэмээн харж болохоор байна. Тэрбээр аль болох асуудлаас холуур байж, голч зарчмыг барих бололтой.

Гуравдугаарт, Ерөнхий сайдгүй УИХ-ын дарга, УИХ-ын даргагүй Ерөнхий сайд байхгүй. Бодлогын түвшинд ч аль алиных нь хэлж буй үг, хийж буй үйлдэл хоорондоо нягт хамааралтай явна. Өмнөх сонгуулиар л гэхэд Ерөнхий сайд нь "Д.Амарбаясгалангүй Л.Оюун-Эрдэнэ, Л.Оюун-Эрдэнэгүй Д.Амарбаясгалан гэж хэзээ ч байгаагүй. Цаашдаа ч бас хэзээ ч байхгүй" хэмээн ярьж явсан. Энэ утгаараа чуулганы төгсгөлд биш дундуур ч биш. Нээлтийн үеэр Д.Амарбаясгалан дарга Засгийн газрыг огцруулахтай холбоотой асуудлын аль талд байгаагаа шуудхан илэрхийлсэнд ч учир шалтгаан бий. Тэрбээр энэ асуудлыг аль болох өндрийг авхуулахгүйгээр, эртхэн дээр нь цэгцэлнэ гэдгээ танхимын зарим гишүүдийнхээ чихэнд хүргэж байгаа нь энэ бололтой.

Ямартай ч энэ хаврын улс төр биднийг харин ч нэг уйдаашгүй нь...

Love
0
Angry
0
Laugh
0
Sad
0
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож байна
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож байна
 
Хошууч генерал П.Даш Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртжээ
Хошууч генерал П.Даш Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртжээ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!
  1. Зочин

    BOOBN XXNO80955877SEKSEER