Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУРХАЙ: 9 цагт эхэлсэн “давхар дээл“-ний асуудлыг хэлэлцэх ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанд Цэцийн бүх гишүүд оролцож байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 1 секунд

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Н.Ганибал нарын өнгөрөгч 11 дүгээр сард "давхар дээл"-тэй холбоотой гаргасан гомдлыг хэлэлцэх ҮХЦ-ийн Их суудлын хуралдаан үргэлжилж байна. Хуралдаан өнөөдөр өглөөний 09:30 цагт эхэлсэн. Энэ удаагийн хуралдаанд цэцийн бүх гишүүд оролцож байгаа ба одоогоор хэзээ дуусах нь тодорхойгүй байна.

Ташрамд дурдахад, 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр баталсан “Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийн дөрвөөс илүүгүй нь УИХ-ын гишүүн байж болно” гэж заасан нь Үндсэн хууль зөрчсөн гэх гомдлыг гишүүд гаргасан байдаг. Хэрвээ Цэц уг гомдол, мэдээллийг Үндсэн хууль зөрчсөн гэж шийдвэрлэх юм бол ЗГ бүтэц бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулах нөхцөл байдал үүснэ. Учир нь Цэцийн Их суудлын хуралдаан эцсийнх байдаг.

ТЦА: Хичээлийн шинэ жил эхлэж буйтай холбогдуулан орон нутгаас нийслэлийг зорих иргэдийн тоо ихэсч байна
ТЦА: Хичээлийн шинэ жил эхлэж буйтай холбогдуулан орон нутгаас нийслэлийг зорих иргэдийн тоо ихэсч байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.