Үндсэн хуулийн цэцийн даргаар Ж.Эрдэнэбулган сонгогдлоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 58 секунд

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүний хуралдаан өнөөдөр болж, Үндсэн хуулийн цэцийн даргыг сонгох асуудлыг хэлэлцлээ.

Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Цэцийн даргаар сонгох хүний нэрийг Цэцийн гишүүд дотроосоо дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж, саналыг нууцаар хурааж нийт гишүүний олонхын санал авсан хүнийг сонгоно” гэж заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүн Жуужаагийн Эрдэнэбулганыг нийт гишүүний 100 хувийн саналаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргаар сонголоо.

Тэрбээр, Монгол Улсын Дээд шүүхийн санал болгосноор Монгол Улсын Их Хурлын 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байна.

Улаанбуудай, төмсний тариалалт дууссан бол малын тэжээл, хүнсний ногооны тариалалт долоодугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ
Улаанбуудай, төмсний тариалалт дууссан бол малын тэжээл, хүнсний ногооны тариалалт долоодугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ
 
Х.Нямбаатар: Би хуулийн байгууллагад тайлбар мэдүүлгээ өгсөн, дуудсан цагт нь морио эмээллээд очно
Х.Нямбаатар: Би хуулийн байгууллагад тайлбар мэдүүлгээ өгсөн, дуудсан цагт нь морио эмээллээд очно
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!