Өнгөрсөн амралтын өдрүүдэд ослын улмаас нийслэлд 11, орон нутагт 13 хүн гэмтэж, харин нийслэлд нэг, орон нутагт 5 хүний амь нас эрсэджээ.
Энэ оны эхний 7 сарын байдлаар улсын хэмжээнд хүүхэд өртсөн осол 387 бүртгэгдсэнээс 40 хүүхдийн амь хохирч, 396 хүүхэд гэмтсэн байна.
Хичээлийн шинэ жил эхлэх болсонтой холбогдуулан орон нутгаас нийслэлийг зорих иргэдийн хөдөлгөөний эрчим нэмэгдэж байгаа тул орон нутгийн замд зорчихдоо хамгаалах бүх хамгаалалтын хэрэгслийг стандартын дагуу зүүж хэвших ялангуяа бага насны хүүхдийг тээврийн хэрэгсэл дотор зориулалтын суудалд харгалзах хүнтэй хамт зорчуулахыг анхааруулж байна.