Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд сэлэхээр ороод живжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 5 секунд

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ голын усанд сэлэхээр ороод живж амиа алджээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн есдүгээр хорооны “Хадан хясаа" гэдэг газар “Туул” голын эрэгт таван хүн зугаалж явсанаас нэг хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ голын усанд сэлэхээр ороод живсэн тухай дуудлагыг долдугаар сарын 25-ны өдрийн 17:22 цагт хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу нийслэлийн аврах ангийн алба хаагчид долдугаар сарын 26-ны өдрийн 09:05 цагаас нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат 51 настай эрэгтэйг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 11:40 цагт осолдсон газраас баруун зүгт 4 км-т “Морингийн даваа” гэдэг газарт “Туул” голын салааны эрэгт хайргадаж тогтсон тухайн иргэний цогцсыг олж, Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэн өгчээ.

Булган аймагт ашигт малтмал олборлох үйл ажиллагааг зогсоожээ
Булган аймагт ашигт малтмал олборлох үйл ажиллагааг зогсоожээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.