Булган аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын олборлолт хийж байсан "Вайнд Майнд” ХХК-ны үйл ажиллагааг зогсоожээ.
Туул голын сав газрын захиргааны даргын баталсан удирдамжийн дагуу сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулж буй аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаа, зөвшөөрөл, гэрээний биелэлтэд хяналт тавин ажиллаж байна.
Арга хэмжээний хүрээнд Булган аймгийн Бүрэгхангай сумын “Туулын их тохойрол” газарт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсан “Вайнд Майнд” ХХК нь зөвшөөрөлгүйгээр гадаргын усыг технологит ашиглаж, уурхайн ухлагийн хэт бохирдолтой усыг Туул голд шууд нийлүүлж байсан зөрчлийг илрүүлэн, нийлүүлсэн хэсгээс бохирдлын хэмжээг тогтоох зорилгоор шинжилгээнд дээж авч, ашигт малтмал олборлох үйл ажиллагааг 2022.07.26-ны өдрийн 20 цагт зогсоож шийдвэрлэсэн байна.
Эх сурвалж: Туул голын сав газрын захиргаа