Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын амаргүй хүнд үед ажилласан эмч, эмнэлгийн ажилтнуудад зориулан "Тамгагүй төр" жүжгийг үнэ төлбөргүй тогложээ.
Энэ талаар Эрүүл мэндийн яам өөрийн цахим хуудсандаа мэдээлжээ.
"Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Бавуугийн Лхагвасүрэнгийн зохиол “Тамгагүй төр” драмын жүжгийг 2022 оны долдугаар сарын 13-17, 19-21-ний өдрүүдэд эрүүл мэндийн салбарын 1,700 гаруй эмч, эмнэлгийн ажилчдад үнэ төлбөргүй толилууллаа.
Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын амаргүй хүнд үед хоёргүй сэтгэлээр ажилласан Эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийлж, жүжиг үзэх боломжоор хангасан Улсын Драмын театр, Hero entertainment групп, Монгол Улсын Үндэсний урлагийн их театр, Номадс Хоспиталити ХХК болон нийт уран бүтээлчдэд эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн ажилчдын өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье" гэжээ.