Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Одончимэг: Цэцэр хатны дүрд тоглох саналыг надад Б.Отгонбат ах, М.Есөнмөнх ах хоёр тавьсан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 19 секунд

“Тамгагүй төр” жүжгийн Цэцэр хатны дүрийг бүтээсэн МУГЖ У.Уранчимэг тус жүжигт дахин тоглохгүй гэдгээ албан ёсоор зарлаж, түүний бүтээж байсан дүрд мисс Б.Баярцэцэг тоглож байсан юм. Тэгвэл өчигдөр буюу энэ сарын 30-ны өдрөөс эхлэн Цэцэр хатны дүрд жүжигчин, СТА Б.Одончимэг тоглож эхэлсэн билээ. Түүнтэй цөөн хором ярилцлаа.

Та театртаа байна уу эсвэл хувь уран бүтээлч болсон уу?

- Би театраас гараад 4 жил болж байна. Энэ хугацаанд би хувь уран бүтээлчээр багагүй дэлгэцийн уран бүтээлд ажиллалаа. Хажуугаар нь би сэтгэлзүйчээр сурч байна.

- 4 жилийн дараа театрын тайзан дээр гарах мэдрэмж ямар байна вэ?

- Маш их догдолсон, бие арзайсан мэдрэмж байлаа. Эргэж ирэхдээ энэ том төсөлд, энэ том багт орж, ийм том дүрээр үзэгчидтэйгээ эргэн уулзаж байгаа нь маш том хувь зохиол гэж бодож байгаа. Бахархууштай, омогшмоор бас маш их хариуцлага мэдэрч байна.

- Цэцэр хатны дүрд тоглох саналыг танд хэн тавьсан бэ?

- Есөнмөнх ах, Отгонбат ах 2 тавьсан. Отгоо ах бид хоёр бол театрт намайг орох үеэс гарах хүртэл хамт ажилласан хүмүүс. Намайг хувь хүнээс нь эхлээд уран бүтээлчийн хувьд ч маш сайн мэдэх хүн. Тэгээд надад санал тавихад би мэдээж уухайн тас хүлээж авсан. Цэцэр хатны дүр надад маш том хариуцлага хүлээлгэсэн. Урнаа эгчийн бүтэн 3 жил бие сэтгэл, мах бодоороо шингээж бүтээсэн дүр нь. Тэгэхээр үзэгчид надаас тэр дайны юм хүсэх нь тодорхой. Зөвхөн үзэгчид ч биш хамтрагчид маань, найруулагч, энэ баг тэр чигтээ надаас Урнаа эгчийн дайны юм хүснэ. Мэдээж би Урнаа эгчийн дайнд хүрч чадахгүй. Гэхдээ чадахын төлөө хичээж байгаа. Надад Урнаа эгч маш том хариуцлага өгч байгаа учраас би бүхнээ дайчлан хичээж, Уранчимэг гэдэг жүжигчнийг бол үнэхээр биширсэн. Ямар их чимхлүүр ажиллагаатай жүжигчин бэ гэдгийг би театрт байхын л мэддэг байсан л даа. Маш их биширч, танаас маш их зүйл суралцаж байгаа шүү гэж хэлмээр байна. Туршлага болоод өөрийнх нь ёсзүй бол маш өндөр түвшний тийм жүжигчний бүтээсэн дүрийг би дордуулчихгүй юмсан л гэж хичээж яваа.

- Таныг энэ дүрийг арын хаалгаар авлаа. Дөлгөөний найз гэдэг нь ч бас давуу тал болсон байх гэх хов жив яриад байна л даа. Үүнийг та хэрхэн хүлээж авч байна вэ?

- Хүүшээ би нэг зүйлийг хэлье. Урлаг хэзээ ч арын хаалгаар ажиллаж болох салбар биш шүү. Ямар жүжигчин бэ, мэргэжлийн ажлаа яаж хийж байна вэ гэдэг нь түмний нүдэн дээр ил байдаг. Ур чадвар нь ил үнэлэгддэг мэргэжил. Үүнийг хөнгөдүүлж, өрөөсгөл ойлгуулж байгаа жүжигчний мэргэжлээр төгсөж байгаа дүү нартаа захиж хэлэхэд би хувьдаа өөрийнхөө мэргэжлээ өндөрт өргөж явахыг хувь хүнээсээ эхлээд мэргэжлийн үүднээс өндөрт авч явахыг хичээдэг хүн. Урлагийг ямар нэг байдлаар улс төржүүлэхийг эрс эсэргүүцэж, тийм зүйлд огт оролцдоггүй хүн. Тийм болохоор иймэрхүү хов жив гарч байгаа нь харамсалтай санагдаж байгаа. Ганц хүний мэдлээр арын хаалгаар хүн оруулж ирдэг талбар мөн үү гэдгийг бодох хэрэгтэй. Би театрт орсон цагаасаа л гаран гартлаа энэ жүжгийн масс-д гардаг байсан. Ямар гоё илэрхийлэмжтэй туульсийн жүжгийг одоо "Монгол хаан" гэдэг нэрээр физикл чиглэлээр найруулан тавьж байна. Энэ том төсөлд би өөрийгөө дахин шинээр нээж, өөртөө шинэчлэл хийэ, өөрийшөө дахин нэг эргэцүүлж харж чамлах юмандаа чамлаж, хариуцлагатай юмандаа хариуцлагатай хандаж хичээх ёстой юм байна гэдэг мэдрэмжтйг төрүүлсэн хамт олон угтсан.

- Театраас гараад хувь уран бүтээлч байх мэдрэмж ямар байв. Тайзаа санаж уу?

- Би театраас гарснаас хойш 2 сар шахам өглөө явах ёстой юм шиг, ямар нэг зүйлээс хоцрох гээд байгаа юм шиг мэдрэмжтэй явсан. Өөрийн эрхгүй тайзны үнэр, уур амьсгал, тайзан дээр мэдрэгддэг мэдрэмжийг маш их санасан. Үзэгчид жүжигтээ автаж байгаа, амьд харилцаагаар үзэгчидтэй холбогдох, тэр бүх зүйлийг нэгэн зэрэг контролдох мэдрэмж жүжигчин хүний бас нэг бахархам мэдрэмж гэж боддог.

- Театраасаа яагаад гарах шийдвэрийг гаргасан бэ. Одоо театртаа эргээд орох уу?

-Би ирчихсэн байна шүү дээ. Гарах шалтгаан бол залуу хүнд өөр зүйл сонирхох, гадагшаа харах эрмэлзэл дээр нь сурах хүсэл ч байсан. тэгээд л гарахаар шийдсэн. Гэхдээ театраас гарсан гээд би тайзнаас холдсон гэсэн үг биш. Би хувиараа жүжиг хийхийг хүсдэг хүн. Энэ дашрамд хэлэхэд Херо энтертайнментийн Баатар найруулагч, Отгонбат ах, Есөнмөнх ахад маш их баярлалаа гэж хэлмээр байна. Энэ төсөл дэлхийд гараагаа эхлээд явж байна. Лондонгийн тэр том тайзан дээр тоглосон өөр ямар ямар азийн орон байдаг юм бэ. Гэтэл Монгол хаан жүжгийг тэнд тоглож чадсан нь бахархал биш үү. Налад бол энэ үнэхээр бахархам хүн. Би уран бүтээлч хүний хувьд дэлхийн хаа ч хамаагүй тайзан дээр гарахыг хүсдэг. Энэ боломж нээгдэж байна шүү дээ. Орчин үеийн энтертайнмент физиклийг дэлхийн хүсэж байгаа түвшинд, монгол жүжиг бүр азийг төлөөлөн тавьж байгаад маш их бахархаж байгаа.

ХӨСҮТ: Улаанбурханаар өвчилсөн 5 хүн тутмын 1 нь хүндрэх эрсдэлтэй
ХӨСҮТ: Улаанбурханаар өвчилсөн 5 хүн тутмын 1 нь хүндрэх эрсдэлтэй
 
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.