Өнгөрөгч зургаадугаар сарын 23-нд Говь-Алтай аймгийн Алтай сум дахь Хилийн цэргийн дугаар ангид алба хааж байсан 19 настай хилчин цэрэг нуруу нугасандаа хүнд гэмтэл авсан ноцтой хэрэг гарсан. Хэрэг гарсаны дараа тус цэргийн ангид албаныхан шалгалт хийжээ. Эхний шатны шалгалтаар үндсэн хоёр дүгнэлт гарсан байна. Тодруулбал, хэрэг оройн 21 цаг орчимд гарсан ба үүнд цагийн хуваарь зөрчигдсөн гэх дүгнэлтийг гаргажээ. Хоёрдугаарт, үүнд хяналт тавих ёстой албан тушаалтнууд цаг хугацаандаа хяналтаа тавиагүй байна.
НЭМЭЛТ:
-Хохирогч цэргийн аав Д.Аюурзанатай ярилцсан өмнөх нийтлэлийг энд дарж уншина уу.
-Эл хэргийн талаар тухайн цэргийн алба хааж байсан Говь-Алтай аймгийн Алтай сум дахь Хилийн цэргийн дугаар ангийн захирагч В.Батжаргалын ярилцлагыг энд дарж унших боломжтой.