Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭХ СУРВАЛЖ: Хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригдсан төрийн албан хаагчдыг ЦАГДАН ХОРЬСОН

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 9 секунд

Нэр бүхий төрийн таван албан хаагч БНХАУ-ын иргэн Фи Пинг болон Монгол Улсын иргэн Ө нараас хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригдсан хэргийн мэдээлэл цацагдсан билээ. Тэгвэл уг асуудлыг эх сурвалжаас тодруулахад "Энэ сарын 8-ны өдөр ийм хэрэг гарсан нь үнэн.

Сэжигтнүүдийг Цагдан хорих 461 дүгээр ангид түр саатуулсан.

Хэргийг шалгаж дууссаны дараа шүүхэд шилжүүлнэ. Иргэн Ө болон БНХАУ-ын иргэн Фи Пинг нар нь Хэнтий аймгийн Батноров сумын нутаг дэвсгэрт компанийнхаа үйл ажиллагааг эхлүүлэх зөвшөөрөл гаргуулахаар болсон байна.

Үүний тулд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны хэлтсийн дарга болон мэргэжилтэн. Мөн МХЕГ, Ашигт малтмал газрын тосны газар, БОАЖЯ-ны зэрэг нийт таван хүнд хахууль өгсөн. Хэргийг үйлдэл дээр нь баривчилж, эд мөрийн баримтаар баталгаажуулсан" гэлээ.

Ж.Сүхбаатар: Монгол дахь авлига төрийн өмчит компанид үүрлэж. ТӨР НЬ Ч ӨМЧӨӨ МЭДЭХГҮЙ БАЙНА
Ж.Сүхбаатар: Монгол дахь авлига төрийн өмчит компанид үүрлэж. ТӨР НЬ Ч ӨМЧӨӨ МЭДЭХГҮЙ БАЙНА
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.