ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров энэ сарын 6, 7-ны өдрүүдэд Сербид айлчлал хийх байв. Гэвч уг айлчлалыг хийхийг хориглосон байна. Учир нь Сербийн гурван хөрш улс Лавровыг өөрсдийн агаарын орон зайд нэвтрүүлэхийг хүсээгүй байна.
Орос Украин руу довтолсон нь Европын холбооны агаарын орон зайд хориг тавихад хүргэсэн тул өөр арга байхгүй аж. Гэхдээ нөхцөл байдал өөрчлөгдсөн ч Серби Оростой найрсаг харилцаатай хэвээр байна гэжээ.
Серби Европын холбооноос Оросын эсрэг өргөн хүрээтэй хориг арга хэмжээнд нэгдээгүй. Европын холбоо болон Их Британийн хувьд ОХУ хоёрдугаар сарын 24-нд Украинд халдсанаас хойш хэд хоногийн дараа Оросын онгоцууд, тэр дундаа олигархуудын хувийн онгоцуудад нислэгийн хориг тавьсан юм.
Европын бусад олон орны нэгэн адил Сербид Оросын хий хэрэгтэй байдаг. Мөн Сербийн тал Косовогийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байгааг Кремль дэмжиж байна. Косовогийн дайны үеэр 1999 онд НАТО Сербид цохилт өгсөнд оросууд хилэгнэж байсан түүхтэй.