Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшинг Монгол Улсын хилээр гарахыг ХОРИГЛОЛОО

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 7 секунд

Нийслэлийн прокурорын газраас Хөгжлийн банкны зээлтэй нэр холбогдоод буй УИХ-ын дөрвөн гишүүнд хилийн хориг тогтоох саналыг шүүхэд хүргүүлсэн. Шүүх өнгөрсөн баасан гаригт УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн асуудлыг хэлэлцсэн бол өнөөдөр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарын асуудлыг хэлэлцэж, тэднийг Монгол Улсын хилээр гарахыг хориглосон.

Тэгвэл дөнгөж сая УИХ-ын гишүүн Г.Амартүвшингийн асуудлыг хэлэлцэж, түүнийг өнөөдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хориглосон шийдвэр гаргажээ.

Сануулахад, Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Г.Амартүвшинг эрх мэдлээ урвуулж, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий аж ахуйн нэгжид давуу байдал олгон, их хэмжээний зээл өгсөн буюу Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасан “Улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаал, эрх мэдлээ урвуулж бусдад давуу байдал олгосон” гэх үндэслэлээр яллагдагчаар татсан байдаг.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа 11-11 төвд ажиллаж, иргэдтэй уулзлаа
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа 11-11 төвд ажиллаж, иргэдтэй уулзлаа
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.