
ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл "Төрийн өмчит компанийн дарга нар дээд тал нь сарын 30 орчим сая төгрөгийн цалинтай. Үндсэн цалин нь өндөр биш үр дүнгийн урамшуулал нь өндөр байлгах өөрчлөлтийг хийнэ" гэх мэдээллийг өчигдөр өгсөн.
Үүнтэй холбогдуулан "Эрчист Монгол" нэгдлээс мэдээлэл хийлээ. Тус нэгдлийн Гүйцэтгэх захирал Г.Амартүвшин "Эрчист Монгол"-ын харьяанд байгаа компаниуд 7 их наядын борлуулалттай боловч цэвэр ашиг нь 100 тэрбум төгрөг дөнгөж давж байна
Ийм бага ашигтай ажиллах нь зохимжгүй. Тиймээс Ерөнхий сайд энэ компаниудаа үр ашигтай ажиллах нөхцлийг бүрдүүлэх үүрэг өгсөн. Цаашид бид ТӨК-иудын ТУЗ-ийг мэргэжлийнх болгох ёстой. Одоо байгаа 9 ТУЗ-ийн гишүүний 3 нь хараат бус, 6 нь төрийн төлөөлөл байна. Компаниудын санхүүгийн тайланг харахад их хэмжээний худалдан авалт хийж байгаа нь харагдаж байна.
Гэтэл тухайн худалдан авалтууд нь компанийн үр ашигт эерэгээр нөлөөлж чадаж байгаа эсэхэд эргэлзэж байгаа учраас нарийн дүн шинжилгээ хийх шаардлагатай. Төрийн төлөөллийг гаднаас буюу мэргэжлийн компани удирдаж байсан туршлагатай хүмүүсээр сольж оруулбал компанийн засаглал илүү сайжирна" гэлээ.
Мөн тэрбээр "Эрчист Монгол ХХК бүтэц, орон тоогоо цомхон болгох ажлын хүрээнд Бүтээмжийн менежерийн асуудлыг зоригтойгоор хөндөж гаргана" гэсэн юм.