Хойд Солонгост ковидын халдвар хурдацтай тархаж буйтай холбогдуулан Юн Сок Ёл ерөнхийлөгч вакцин болон бусад шаардлагатай хангамжийг илгээхийг санал болгож, коронавирусын тархалтыг даван туулахад Хойд Солонгост туслах санал тавьсан байна.
БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сок Ёл "хэрэв Хойд Солонгосын эрх баригчид зөвшөөрвөл эм, COVID-19 вакцин, эмнэлгийн тоног төхөөрөмж, эрүүл мэндийн ажилтнууд зэрэг бусад шаардлагатай хангамжийг илгээхийг санал болгож, коронавирусын тархалтыг даван туулахад Хойд Солонгост туслахын тулд бүх хүчин чармайлтаа харамлахгүй" гэдгийг мэдэгдсэн.
Солонгос хоорондын харилцаан дахь улс төр, цэргийн нөхцөл байдлаас үл хамааран Умардад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх хүсэлтэй байгаагаа удаа дараа илэрхийлсэн гэжээ. Ким Жон Ун БНСУ-ын ерөнхийлөгч Юны саналд хариу өгөөгүй байна.
Эх сурвалж: The Korea Herald