Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны гэргий сүүлийн нэг жилийн хугацаанд анх удаа олон нийтийн өмнө гарч ирсэн тухай олон улсын хэвлэлийн агентлагууд мэдээлж байна. Ри Сол Жу мягмар гарагт нөхрийн хамт БНАСАУ-ын удирдагч асан Ким Чен Ирийн төрсөн өдөрт зориулсан концертод хүрэлцэн иржээ. Умардын тэргүүн хатагтай Ким Жон Уныг дагалдан томоохон арга хэмжээнд оролцдог ч өнгөрсөн оны нэгдүгээр сараас хойш огт ил гараагүйн нь олон таамаг дагуулж байсан юм. Түүнийг эрүүл мэндийн шалтгаантай болсон эсвэл жирэмсэн гэх мэдээллийн зэрэгцээ амиа алдсан тухай цуурхал ч дэгдэж байлаа.
Тэгвэл Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын албаны олж тогтсооноор хатагтай Ри цар тахлаас сэргийлэн олон нийтийн арга хэмжээнд оролцохоос илүүтэй хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөөх болсон гэлээ.