Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУРХАЙ: Саид Моллайгийн иргэншлийн асуудлыг тодруулахаар Жүдо бөхийн холбоонд ханджээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 16 секунд

Олимпын мөнгөн медальт, Монгол Улсын иргэн Саид Моллай манай улсын иргэншлээс татгалзаж, Азербайжаны бөх болсон гэх мэдээлэл цацагдсан. Гэхдээ түүний хувьд Монгол Улсын иргэншилтэй хэвээр байгаа талаар манай сайтад өгсөн ярилцлагадаа дурдсан.

Тодруулбал, Саид Моллай Азербайжан Улсын өмнөөс барилдах хоёр жилийн гэрээ хийсэн ба 2024 оны олимпт тус улсын өмнөөс оролцохоор болсон. Өөрөөр хэлбэл, түүний хувьд иргэншлээ солихгүйгээр өөр улсын нэр дээр барилдахаар болсон хэмээх байх суурийг илэрхийлсэн юм.

Тэгвэл Саид Моллай өөр улсын нэр дээр яагаад барилдах болсон, түүнтэй ямар гэрээ байгуулсан талаарх болон иргэншлийн мэдээллийг тодруулахаар Биеийн тамир, спортын улсын хорооноос Жүдо бөхийн холбоонд албан бичиг хүргүүлжээ. Албан бичгийн хариу ирсэний дараагаар Биеийн тамир, спортын улсын хорооноос энэ талаар албан ёсоор тайлбар мэдээлэл өгнө гэсэн юм.

Түүний ярилцлагыг бүтнээр унших бол энд дарна уу.

Б.Амгаланбаатар: С.Эрдэнэ бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн газрыг “дээрэмдэж“ барилга барьсан ЁС ЗҮЙГҮЙ ХҮН
Б.Амгаланбаатар: С.Эрдэнэ бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн газрыг “дээрэмдэж“ барилга барьсан ЁС ЗҮЙГҮЙ ХҮН
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд