Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Ёндон: Зэсийн баяжуулах боловсруулах үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэлд тодотгол хийсэн

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 13 секунд

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын сайд Г.Ёндон "Зэсийн баяжуулах боловсруулах үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэлийг БНХАУ-ын төрийн өмчит уул уурхайн компани боловсруулж, хүлээлгэн өгч байсан. 2020 онд УУХҮЯ-ны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр ороод туршилтын үйлдвэр хийж байж, тодотгох шаардлагатай гэсэн чиглэл өгсөн. Үүний хүрээнд БНХАУ-ын компанитай мөн Шинжаан Уйгурын үйлдвэртэй хамтарсан туршилтын үйлдвэрийн ажлыг эхэлсэн. Өнгөрсөн арванхоёрдугаар сард дуусах ёстой байсан ч ковидтой холбоотойгоор хойшилсон. Ирэх наймдугаар сард үр дүн гарчих болов уу гэж хүлээж байна. Техник эдийн засгийн үндэслэлд тодотгол хийсэн байгаа. Тодотгол хийгээд УУХҮЯ-нд хүлээлгээд өгчихсөн байгаа. Тодотголыг ойрын хугацаанд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэнэ" гэлээ.

Ж.Нарангэрэл: Жил бүр 130 орчим хүүхэд хавдартай болох нь ОНОШЛОГДДОГ
Ж.Нарангэрэл: Жил бүр 130 орчим хүүхэд хавдартай болох нь ОНОШЛОГДДОГ
 
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.