Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эрдэнэт“ үйлдвэрийн Ерөнхий захирал Г.Ёндонг чөлөөлөх асуудал яригдаагүй гэв

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 49 секунд

"Эрдэнэт" үйлдвэрийн Ерөнхий захирал Г.Ёндонг албан тушаалаас нь чөлөөлөх тухай мэдээлэл цацагдаад буй. Энэ талаар өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар яригдаагүй болохыг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал хэллээ. Тэрбээр “Тийм асуудал яригдаагүй. Ер нь Төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг өргөн мэдүүлнэ. Үр дүнд нь цаашид улсын төсвийн үйлдвэрийн газар, ТӨХК, орон нутгийн өмчит компаниуд зэргийн статусыг эргэж харахгүй бол маш ойлгомжгүй байдалд шилжсэн” гэсэн юм.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд асан Г.Ёндон 2022 оноос хойш “Эрдэнэт” үйлдвэрийг удирдаж байгаа юм.

Л.Гантөмөрийг Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагчаар томиллоо
Л.Гантөмөрийг Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагчаар томиллоо
 
ТОДРУУЛГА: Хогийн сав дангаараа 56 сая төгрөг биш. 5 тоннын сав, суурилуулах үнэ, ажлын хөлс, тохижилт зэрэг бүгд багтсан дүн
ТОДРУУЛГА: Хогийн сав дангаараа 56 сая төгрөг биш. 5 тоннын сав, суурилуулах үнэ, ажлын хөлс, тохижилт зэрэг бүгд багтсан дүн
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.