УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн С.Чинзориг "Агентлаг төрийн өмчийн газруудын дэд дарга нарыг байхгүй болгоно гэж байгаа бол хуулиар тусгайлан тогтоосон байгууллагуудын дэд даргын асуудлыг яагаад ч хөндөж болохгүй. УИХ-ын харьяа байгууллагуудын дэд дарга нарын асуудлыг ч бас үлдээе гэж байгаа. Хууль гаргаж байгаа бол төрийн албан хаагчиддаа ижил тэгш үйлчлэх ёстой. Хэн нэгэн овсгоотой, хөөцөлдөлгөөтэй сайдтай салбар нь үлддэг байдлыг болиулмаар байна. Ялангуяа хууль хяналтын байгууллага цалин хөлсийг нь нэмэх, нийгмийн баталгааг нь хангах гээд хуульдаа оруулаад явчихаж байна. Овсгоотой, хөдөлгөөнтэй сайдтай салбар нь үлддэг. Бусад нь юу ч үгүй болдог байж болохгүй. Энэ асуудлыг дахиж хэзээ ярих вэ" гэлээ.