Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Оюунчимэг: Инженерийн дэд бүтэц тавьж л гэр хорооллыг яндан, нүхэн жорлонгоос салгана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 57 секунд

УИХ-ын өнөөдрийн чуулганы хуралдаанаар Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг гэр хороолол руу татах инженерийн шушам сүлжээ буюу дэд бүтцийн төсвийг хасахгүй байх талаар санал гаргасан юм. Гэвч УИХ-ын гишүүд уг саналыг гэр хорооллын айл өрхийн жорлонг янзлах төсөв хэмээн тайлбарлаж, уг саналыг дэмжээгүй юм.

Тэгвэл уг гэр хорооллын дэд бүтэц инженерийн шугам сүлжээг тавих төсвийг хасахгүй байх талаар гаргасан саналаа УИХ-ын гишүүн М.Оюунчимэг ийнхүү тайлбарлажээ.

Тэрбээр, “ Ариун цэврийн байгууламж бол дэд бүтэц. Үүнд хөрөнгө оруулснаар нийслэлчүүдийн амьдралын чанар дээшлэнэ. Нэгдсэн дэд бүтэц барьж байгуулах суурь ажлыг зөвхөн орон нутгийн санхүүжилтээр шийдвэрлэх боломжгүй. Дэд бүтцээр хангахгүйгээр бид тогтвортой хөгжлийн зорилтдоо хүрэх боломжгүй болно. Энэ популизм биш. Хэсэгчилсэн инженерийн дэд бүтэц тавих замаар гэр хорооллыг яндан, нүхэн жорлонгоос салгах асуудал юм. Чингэлтэй дүүргийн 7-р хороо Сервис сентр ашиглалтад орсноор өнөөдөр 300 гаруй айл өрх дэд бүтцэд холбогдоод хашаандаа сайхан амьдарч байна. Үүнийг л ярьсан” гэжээ.

Л.Оюун-Эрдэнэ: Бараа бүтээгдэхүүний үнийг төр зохицуулах ёсгүй, зах зээлийн зарчмаараа явах ёстой гэсэн бодолтой байдаг
Л.Оюун-Эрдэнэ: Бараа бүтээгдэхүүний үнийг төр зохицуулах ёсгүй, зах зээлийн зарчмаараа явах ёстой гэсэн бодолтой байдаг
 
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.