“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2024.04.17) гурав дахь өдрөө үргэлжилж байна. Сонсголын явцын талаар түр хорооны гишүүн М.Оюунчимэгээс тодруулсан бөгөөд энэ үеэр тэрбээр "Нүдний дусаагуур худалдан авахдаа болгоомжтой байгаарай.
Энэтхэгээс оруулж ирсэн нүдний дусаагуурыг лабораториор шинжлээд шаардлага хангахгүй гээд байхад анагаахын лабораториос шаардлага хангаж байна гээд аптекуудаар тараагдаад зарагдаж байна" гэх ноцтой мэдээллийг өглөө.