Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дарга нар хот дотор ч суудлын автомашин УНАХГҮЙ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 30 секунд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Уг хуулийг дагалдаж, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийг мөн хэлэлцэж байгаа юм. Уг хуулийн төсөлд тээврийн хэрэгсэлтэй холбоотой дараах заалтууд тусгагджээ.

-Улсын их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын тэргүүн дэд, дэд орлогч дарга, яамны дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагын дарга, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн захирал, төсвийн байгууллагын дарга хот дотор албан тушаалын суудлын автомашин хориглоно

-Аймаг, НИТХ-ын дарга, аймгийн Засаг дарга сум, дүүргийн Засаг даргаас бусад этгээдэд албан тушаалын суудлын жижиг автомашин унахыг хориглоно

-Орон нутагт албан томилолтоор, хуульд заасан эрх бүхий этгээд газар дээрх хяналт шалгалтаар ажиллахад хувийн хэвшлийн ААН эсвэл төрийн болон орон нутгийн өмчийн авто тээврийн байгууллагаар үйлчлүүлэхээс бусад тохиолдолд автомашин ашиглахыг хориглоно

-Төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлтэй бүх, төрлийн авто тээврийн хэрэгсэлд бусад авто тээврийн хэрэгслээс ялгагдах тод дэвсгэр өнгө бүхий улсын дугаар хэрэглэнэ.

Д.Сүндий нарт оноосон ялыг хэвээр үлдээв
Д.Сүндий нарт оноосон ялыг хэвээр үлдээв
 
Түймрийн утаа нь нүүрс болон машины утаатай адил хүний биед сөрөг нөлөө үзүүлдэг
Түймрийн утаа нь нүүрс болон машины утаатай адил хүний биед сөрөг нөлөө үзүүлдэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.