Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Мөнхбат, Б.Шинэбаатар, Ч.Отгочулуу нарыг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатад шилжүүллээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 40 секунд

Өнгөрөгч оны арваннэгдүгээр сард Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат, ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатар, АН-ын дэд дарга Ч.Отгочулуу нарт холбогдох хэргийг хэлэлцээд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгах шийдвэрийг гаргасан юм. Харин өчигдөр Н.Мөнхбат нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал болж, анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийг хүчингүй болголоо. Ингэхдээ хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Хэргийг эргэн сануулбал, тус банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатыг Хөгжлийн банканд 4.6 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан хэрэгт буруутгасан юм. Харин ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатар нь Улсын Нэгдүгээр эмнэлгийн хойд талд Худалдаа хөгжлийн банкны барьсан барилгад оффис авахдаа зах зээлийн ханшаас хэт өндөр үнээр буюу 27.5 тэрбум төгрөгийг зарцуулж, Хөгжлийн банканд 4.8 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн яллагдагчаар татсан байдаг. АН-ын дэд дарга Ч.Отгочулуугийн хувьд Уул уурхайн яамны хэлтсийн даргаар ажиллаж байхдаа ТУЗ-ийн гишүүний орон тоонд багтсан байдаг ба ажиллах хугацаа нь дууссан байхад зөвлөлийн хуралд оролцож, Б.Шинэбаатарын хууль бус шийдвэр гаргахад хамтран оролцсон гэх үндэслэлээр хэрэгт татагдсан юм.

Хөгжлийн банкны хамгийн зэвүүн “хулгайчид“
Хөгжлийн банкны хамгийн зэвүүн “хулгайчид“
 
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.