Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятадаас орж ирэхдээ муудсан тахиа, загасны махыг Вьетнам засварын газрын ажилчдын хүнсэнд нийлүүлэхээр захиалсан байжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
3 минут 18 секунд

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын төлөвлөгөөт бус хяналт шалгалтаар гарал үүсэл нь тодорхойгүй, тээвэрлэлтийн горим алдагдсан мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн импортлогдсоныг илрүүлэн шалгалтын ажиллагаа хийж эхлээд буй. Албаныханы өгч буй мэдээллээр тус бүтээгдэхүүнүүд нь тахиа, загас, нугасны мах бөгөөд гуравдугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Цагаан хаднаас барилгын материал дунд тээвэрлэгдэн ирсэн. Энэ төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын температурын горимтой тээврийн хэрэгслээр тээвэрлэх ёстой.

НХМГ: Шинжилгээгээр стандартын шаардлага хангаагүй тохиолдолд устгалд оруулна-

Тус зөрчлийн талаар НМХГ-аас тодруулахад "Нийт 90 хайрцаг бүтээгдэхүүн тээвэрлэгдсэн бөгөөд дээрх бүтээгдэхүүнийг зориулалтын агуулахад буулгаж, итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамруулан хяналт шалгалтыг үргэлжлүүлнэ. Энэ төрлийн бүтээгдэхүүнийг температурын горим шаардсан тээврийн хэрэгслээр тээвэрлэх ёстой. Гэвч зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэснээс хөлдүү байсан тухайн бүтээгдэхүүнүүд гэссэн байдалтай байна" гэсэн юм. Ингэхдээ бүтээгдэхүүн тус бүрээс авсан дээжийн хариу гартал тухайн агуулахыг битүүмжлэх ба муудсан болон стандартын шаардлага хангаагүй тохиолдолд устгалд оруулах арга хэмжээ авах аж.

Ташрамд дурдахад, он гарснаас хойш энэ төрлийн зөрчил хоёр ч удаа МХЕГ-т бүртгэгджээ. Тухайлбал, сар шинийн өдрүүдэд Замын-Үүдийн гаалиар 420 тонн буюу 17 чингэлэг тахианы махыг улсын хилээр зориулалтын бус тээвэрлэлт хийж оруулж ирсэн гэх мэдээлэл гарч, олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байсан билээ.

"Баян карго" компани: Бид ямар ачаа байгааг мэдээгүй, манайх тээвэрлэлтийг л хариуцдаг-

Тээвэрлэх горим алдагдсан талаар албаныхан хэлж буй. Тэгвэл тээвэрлэлт хийсэн гэх "Баян карго" компанийн зүгээс дотор нь ямар төрлийн ачаа байгааг мэдээгүй, манайх зөвхөн тээвэрлэлтийг хариуцдаг гэх тайлбарыг өгөөд буй юм. Харин тус асуудал дагуулвал хариуцлагыг захиалагч тал хүлээх ёстой талаар тус компанийн удирдлага мэдээлэв.

Захиалагч иргэн: 13 орчим сая төгрөгийн өртөг бүхий махыг Вьетнам засварын газрын ажилчдын хүнсэнд нийлүүлэх зорилгоор захиалсан-

Тахиа, загас, нугасны мах импортлогч иргэн /захиалагч иргэн/ Р.Лунаа нь тус бүтээгдэхүүнүүдийг Вьетнам засварын газрын ажилчдын хүнсэнд нийлүүлэх зорилгоор татан авсан байна. Ингэхдээ анх удаа энэ төрлийн бүтээгдэхүүн захиалсан ба тээвэрлэлтийн горим яагаад алдагдсан талаар мэдээлэлгүй байгаагаа хэлэв. Тэрбээр "Миний захиалсан бүтээгдэхүүн ойролцоогоор 2-3 тонн. Ингэхдээ 12-13 сая төгрөгийн үнэ бүхий захиалгыг хийсэн. Зээл аваад эхэлсэн ч ийм харамсалтай зүйл боллоо" гэлээ.

НМХГ-ын шалгалт дууссаны дараа бид эргэн мэдээлэх болно.

Ц.Янжиндулам

С.Бямбацогт: Хуулийн байгууллагаар шалгуулж, хууль зөрчсөн эсэхээ тогтоолгоё
С.Бямбацогт: Хуулийн байгууллагаар шалгуулж, хууль зөрчсөн эсэхээ тогтоолгоё
 
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.