Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Ганхуяг: Төрийн байгууллагаас шалгах зарим төлөвлөгөөт шалгалтыг зогсоовол эрсдэл улам нэмэгдэх бишүү

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 0 секунд

Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Тодруулбал, Төрийн байгууллагын зүгээс 3 жилийн хугацаанд зарим төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийхгүй юм байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг "Төрийн зарим хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсооно гэж байна. Ямар ямар үйл ажиллагаанд шалгалт явдаг юм. Тухайн шалгалтыг зогсоосноор ямар эрсдэл үүсэх юм. Судалгаа хийсэн үү. Учир нь БГД-т лифт унаж хүн нас барсан байдаг. Тэр бол цаг хугацаанд нь шалгалт хийгдээгүй. Үйл ажиллагаа нь шалгаагүйтэй холбоотой. Мөн саяхан ТҮК-д техникийн бэлэн бус байдлаас шалгаалж, хүн нас барсан. Тэгэхээр шалгахаа болихоор иймэрхүү эрсдэлүүд улам нэмэгдэх бишүү"

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Шинэ сэргэлтийн бодлогын үндсэн агуулга бол бидний хөгжлийг хязгаарлаж буй хүчин зүйлийг аль болох алга болгох, зөвшөөрөл лицензийн тогтолцоогоор иргэн ААН, байгууллагуудын үйл ажиллагааг дарамталдаг үйлдлээ багасгах, хяналт шалгалтын дарамтыг багасгах зорилготойгоор батлагдсан. Тиймээс зарим төлөвлөгөөт хяналт шалгалтыг зогсоох төсөл боловсрогдож орж ирж байна. Мөн ААН байгууллагууд өнөөдөр ч чанар стандартыг ахиулах, аюулгүй байдлаа хэрхэн хангах зэрэг үүрэг хүлээгээд явж байгаа. Хэрвээ гэм хор учирвал хариуцлагаа хүлээдэг хууль хүчин төгөлдөр үйлчилж байна. Иргэдийн гомдлын мөрөөр шалгалт явуулах эрх нээлттэй хадгалагдаж үлдэж байгаа" гэлээ.

ШУУД: Төрийн байгууллагын зүгээс 3 жилийн хугацаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийхгүй
ШУУД: Төрийн байгууллагын зүгээс 3 жилийн хугацаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийхгүй
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.