Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МӨНГӨН МОД: Шилдэг жүжигчнээр Б.Барслхагва, дуучнаар Н.Наранбаатар шалгарлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 7 секунд

Монгол Улсын Засгийн газрын 2008 оны тогтоолоор батлагдсан “Шилдэг уран бүтээлч шалгаруулах журам”-ын хүрээнд жил бүр зохион байгуулагддаг “Мөнгөн мод” наадам энэ жил 13 дахь удаагаа зохион байгуулагдлаа.

Соёлын яамны чиг үүрэг шинэчлэгдсэнтэй холбогдуулан соёлын бүтээлч үйлдвэрлэлийн 12 салбарын хүрээнд нийт 24 төрөлд 300 гаруй бүтээл, уран бүтээлч өрсөлдөж шилдгүүдээ тодруулсан юм. Энэ оны шилдгүүдээр,

  • Тайз дэлгэцийн шилдэг найруулагчаар – М.Батболд
  • Шилдэг хөгжмийн зохиолч – Ш.Өлзийбаяр
  • Шилдэг бүжиг дэглээч – Д.Баярбаатар
  • Тайз дэлгэцийн шилдэг зураач – Л.Батбилэг
  • Тайз дэлгэцийн шилдэг жүжигчин – Б.Барслхагва “Буруу өрөг” киноны дүрээр
  • Шилдэг дуучин – Улсын филармонийн гоцлол дуучин Н.Наранбаатар
  • Шилдэг хөгжимчин – Улаанбаатар чуулгын хөгжимчин Б.Мягмарцэрэн,
  • Шилдэг бүжигчин – ҮУИТ-ын бүжигчин Б.Эрдэнэбаяр
  • Шилдэг зохиолч – С.Дулам “Босоо цагаан гурвалжин” бүжгийн жүжгэн бүтээлээр
  • Шилдэг судлаач – Ж.Эрхэмтөгс
  • Шилдэг хөгжмийн удирдаач – Н.Буянбаатар
  • Шилдэг продюсер – Ц.Бат-Оргил
  • Шилдэг ном хэвлэл – Р.Батцэнгэл Монголын нууц товчоо түгээмэл эх бүтээл
  • Шилдэг уран сайхны нийтлэл нэвтрүүлэг – Централ телевизийн Монгол өв соёл
  • Шилдэг дуу хөгжим – "Хөсөгтөн" хамтлаг
  • Шилдэг дүрслэх урлагийн шилдэг бүтээл – Л.Ганхуяг Богдхааны нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнгийн хөшөө цогцолбор
  • Шилдэг цахим бүтээл – Зуузуугийн найзууд бүтээл
  • Шилдэг цахим тоглоом – Frigle 2D
  • Шилдэг дизайн – С.Баярсайхан /Гэртент/
  • Шилдэг хувцас загвар – Futuric загварын бүтээл
  • Шилдэг зар сурталчилгаа – "АПУ" ХК "Соёлоор гоёно" төсөл
  • Шилдэг виртуал үзмэр – Монголын үндэсний музейн “Зэв” дижитал музей
  • Шилдэг кино урлагийн бүтээл – “Том тоглоом гурван эрдэнийн эрэлд” кино
  • Шилдэг тайзны бүтээл – УДЭТ-ын “Анна Каринина” жүжиг шалгарсан юм.

ШАЛГАЛТЫН ДҮН: Хөгжлийн банк нь 2011 онд “худалдан авах төсвийг” 1.2 тэрбумаар хэтрүүлэн зарцуулжээ
ШАЛГАЛТЫН ДҮН: Хөгжлийн банк нь 2011 онд “худалдан авах төсвийг” 1.2 тэрбумаар хэтрүүлэн зарцуулжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.