Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШАЛГАЛТЫН ДҮН: Хөгжлийн банк нь 2011 онд “худалдан авах төсвийг” 1.2 тэрбумаар хэтрүүлэн зарцуулжээ

Огноо
Унших
2 минут 58 секунд

Засгийн газрын шийдвэрээр Хөгжлийн банкны 2016 оны шалгалтын дүгнэлтийг нууцаас гаргасан. Улмаар 130 хуудас шалгалтын дүнг ил болгосон. Тус шалгалтын дүнгээс зарим хууль зөрчсөн баримтуудыг хүргэж байна.

Хөгжлийн банкны ТУЗ-ын тогтоолоор тус банкны үйл ажиллагааны зардлын, болон үндсэн хөрөнгө, тоног төхөөрөмж худалдан авах төсвийг баталдаг байна. 2011 онд гэхэд үндсэн хөрөнгө, тоног төхөөрөмжийг 31 сая төгрөгөөр худалдан авахаар төсөвлөсөн хэдий ч 1 тэрбум 500 сая төгрөгөөр компьютер, тоног төхөөрөмж, тавилга, эд хогшил мөн биет бус хөрөнгийг худалдан авсан нь баримтаар нотлогджээ. Энэ нь тухайн батлагдсан төсвийг 1 тэрбум 200 сая төгрөгөөр хэтрүүлэн зарцуулсан байна.

Мөн 2012 онд үндсэн тоног төхөөрөмж худалдан авах төсөв батлагдаагүй байхад 110 сая төгрөгөөр автомашин худалдан авсан зөрчил илэрчээ.

Сонирхуулахад Хөгжлийн банк нь 2011- 2015 оны хооронд 2 тэрбум 900 сая орчим төгрөгийн хөрөнгө худалдан авсны 36 хувь буюу 1 тэрбум нь биет бус хөрөнгө, 34 хувь буюу 985 сая төгрөг нь тээврийн хэрэгсэл байна. Үлдсэн 20 хувь болох 585 сая төгрөг нь компьютер, тоног төхөөрөмж, бусад хувийг тавилга, эд хогшлын зардал эзэлж байна.

Хөгжлийн банк нь 2012-2015 оны хооронд холбогдох газар хэлтсүүдээс хэрэглэж буй системүүдэд сайжруулалт хийлгэх эсэх талаар санал асуулга авдаггүйн улмаас сайжруулалт хийх шаардлагагүй байсан системүүдэд даатгалт үйлчилгээний хураамж тогтмол төлдөг байжээ. Систем бүрээр хэмнэх боломжтой байсан зардлын томьёог доорх баримтаас харна уу. /мян.төг/

Дэд системийн нэрс

Банкны програм

Дүн

GrapeBank

Банкны програм

0

GrapeMaster

Ерөнхий дэвтэр

26,689.3

Gramis

Удирдлагын мэдээллийн систем

0

Grats

Хөрөнгийн удирдлага

35,896.0

GreatHR

Хүний нөөцийн програм

0

GreatFA

Үндсэн хөрөнгийн

1,176.0

GreatPayroll

Цалин

1,680.0

Авизын онлайн интерфейс

Тусдаа байгуулсан гэрээ

323.4

Нийт дүн

65,764.7

Хөгжлийн банк нь “Монголын шилдэг нийтлэгчдийн клуб” ТББ-тай 60 сая төгрөгийн гэрээ байгуулжээ

Хөгжлийн банк нь “Монголын шилдэг нийтлэгчдийн клуб” ТББ-тай 60 сая төгрөгийн гэрээ байгуулжээ. Тодруулбал, Хөгжлийн банкны 2014 онд бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан нийт дүн 2.1 тэрбум төгрөг байна. Үүнээс дээрх ТББ-тай 60 сая төгрөгийн өртөг бүхий “Монголын хөгжлийн банкны олон нийттэй харилцах бодлогод мэргэжлийн зөвлөгөө өгч хяналт тавих” гэрээг шууд хийсэн байна.

ШӨНИЙН НОМЫН САН: “Энд хаврын яргуй шиг эрдэм цэцэглэж байна“
ШӨНИЙН НОМЫН САН: “Энд хаврын яргуй шиг эрдэм цэцэглэж байна“
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.