Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Баттулга: С.Эрдэнэ, Ц.Элбэгдорж гэх мэт хүмүүстэй нэг өрөөнд орох нь битгий хэл хэзээ ч эвсэхгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 15 секунд

АН-ын даргын сунгаанд нэр дэвшигчид өнөөдөр Баянхонгор аймагт ажиллаж, гишүүд, дэмжигчидтэйгээ уулзалт хийлээ. Ардчилсан намын талцал, хуваагдал дээд цэгтээ тулсан байгаа энэ үед жирийн гишүүд, дэмжигчид намын эв нэгдлийг хамгийн түрүүнд ярьж байгаа.

Баянхонгор аймагт болсон уулзалтын үеэр нэр дэвшигч Х.Баттулга “С.Эрдэнэ, Ц.Элбэгдорж гэх мэт хүмүүстэй нэг өрөөнд орох нь битгий хэл, нэг зураг хамт авахуулах нь бүү хэл, хэзээ ч эвсэхгүй” гэж эвийг зангидахгүй, эвдэрч хагарсан хэвээр байх юм ярив.

Харин нэр дэвшигч Ж.Батсуурь “Х.Баттулга гарч ирвэл тэр хүмүүстэй хэзээ ч эвсэхгүй гэдгээ зарлачихлаа. Энэ удаа бид “Хүн сонгох уу? Эв нэгдэл сонгох уу?” гэдгээ шийдэх цаг болж байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна. Түүний хувьд бүх талуудтай хэлэлцээрийн ширээний ард сууж, “Намаа нэгтгэнэ, хүчирхэгжүүлнэ, улмаар 2024 онд ялалт байгуулна” гэдгээ ярьж байгаа юм.

МОНГОЛБАНК: Энэ сарын 14-ний байдлаар 1.5 сая мянган ам.доллартой тэнцэх валют ОХУ руу гарсан
МОНГОЛБАНК: Энэ сарын 14-ний байдлаар 1.5 сая мянган ам.доллартой тэнцэх валют ОХУ руу гарсан
 
Орон нутгийн замд автомашинаар 150 км/цагийн хурдтай зорчсон А.Отгонбаатарын дүрэм зөрчсөн үйлдэлд хариуцлага тооцох уу
Орон нутгийн замд автомашинаар 150 км/цагийн хурдтай зорчсон А.Отгонбаатарын дүрэм зөрчсөн үйлдэлд хариуцлага тооцох уу
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.