Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МОНГОЛБАНК: Энэ сарын 14-ний байдлаар 1.5 сая мянган ам.доллартой тэнцэх валют ОХУ руу гарсан

Огноо
Унших
1 минут 3 секунд

Орос Украины дайн эхэлснээс хойш сар орчмын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд Монгол Улс 92 сая доллартай тэнцэх рубль худалдсан нь өмнөх гурван жилийн нийт дүнгээс ч их байгаад иргэд шүүмжлэлтэй байгаа.

Тэгвэл Монголбанкнаас өчигдөр /2022.03.23/ мэдээлэл хийсэн. Энэ үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн зарим тоон мэдээллийг өгсөн. Тэрбээр "ГЕГ-аас авсан мэдээллээр өнгөрсөн нэг сарын байдлаар 105 мянган ам.доллартой тэнцэх хэмжээний доллар ОХУ-руу гарсан байна. Харин хоёр сарын 28-ны байдлаар 546 мянган ам.доллартой тэнцэх хэмжээний валют гарсан байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр энэ сарын 14-ний байдлаар 1.5 сая мянган ам.доллартой тэнцэх валют ОХУ-руу гарсан байна. Төв банкны зүгээс энэ тоон мэдээллийг хянаж байгаа" гэдгийг хэлсэн.

Ц.Элбэгдорж: Монгол ялагдсан
Ц.Элбэгдорж: Монгол ялагдсан
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд