Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Сумъяабазар: 30 жилийн төлөвлөлтийн алдааг 3 жилд шийднэ гэвэл эндүүрэл

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 57 секунд

No description available.“Түгжрэлийн шийдэл” хэлэлцүүлэг өнөөдөр /2022.03.17/ болж байна. Хэлэлцүүлгийн эхэнд түгжрэлийн өнөөгийн нөхцөл байдлыг танилцууллаа. Улаанбаатар хот 1.6 сая орчим иргэнтэй, 414 мянган өрхтэй. Хотын хүн амын тоо жилд дунджаар 80 мянгаар нэмэгдэж байна. Өдгөө 659 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа. Энэ чигээрээ хоёр жил болоход Улаанбаатар хот тэг зогсолт хийхэд хүрчээ.

Түгжрэлийн гарц, шийдэл, боломжуудын талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар хотын сүүлийн 30 жилд төлөвлөлтийн алдаатай явж ирсэн. Энэ алдааг гурван сар, гурван жилийн хугацаанд шийднэ гэвэл эндүүрэл. Харин үе шаттай, судалгаа, төлөвлөгөөтэй ажлуудыг хийх шаардлагатай байна. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн батлуулсан. УИХ-д анх удаа Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хороо байгуулагдлаа. Засгийн газар, УИХ-аас нийслэлийг маш сайн дэмжиж байгаа. Түгжрэлийг бууруулахад зөвхөн зам, гүүр, зогсоол тавиад, дугаарын хязгаарлалт хийгээд шийдчихгүй. Сургууль, цэцэрлэгийн хамран сургах тойрог, төлөвлөлт, зөв зохицуулалт, нийтийн тээврийн шинэ соёлыг нэвтрүүлэх, парк шинэчлэх, явган болон дугуйн замын тохижилт зэрэг маш олон хүчин зүйлээс хамааралтай. Бүх зүйл цогцоороо явж байж, энэ түгжрэлийг шийднэ” хэмээлээ.

2022-2024 онд нийслэлд шинээр 41 км гол гудамж зам, 43.2 км туслах гудамж зам, уулзварын дахин инженерчлэл 30 байршилд, мөн 98 км явган, дугуйн зам хийхээр төлөвлөөд байна.

Монголбанк цахим ил тод байдлаар “ХАНГАЛТТАЙ” үнэлгээ авчээ
Монголбанк цахим ил тод байдлаар “ХАНГАЛТТАЙ” үнэлгээ авчээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.