Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан "Орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлсэн нь зөв үү. Нэг жишээ дурдахад, Ноён уулыг хамгаалалтад авъя гэхэд орон нутгийн Засаг захиргаа, иргэдийн хурал нь "Тусгай хамгаалалтад авахгүй. Ухна" гээд сууж байсан шүү. Тэрийг мэдэж байгаа биз. Энэ нөхдүүд чинь Дархан цаазат, тусгай хамгаалалттай, байгалийн нөөцтэй газруудыг "нинжа" нар чинь ороод ухаад дууслаа. Түүх соёлын дурсгалт газруудыг чинь ухаад дууслаа. Үүнийгээ хамгаалахгүй юу. Аймгийн зарим Засаг дарга нар уул уурхайн компаниудыг цуглуулаад ийм төгрөг, ийм сан бүрдүүлвэл ухуулна барина гээд санхүү бүрдүүлээд явж байна. Яамныхан сайддаа зөв мэдээлэл өгөөч"
БОАЖ-ын газрын дарга А.Энхбат "Улсын тусгай хамгаалалттай газар уул уурхай хийж байгаа асуудал байхгүй. Улсын хамгаалалттай бүсээс 50 орчим км-ын зайтай байгаа. Гэхдээ энэ нь хуулиараа болохгүй. Ойрхон талбайд лиценз олгож болохгүй" гэлээ.