2020 онд коронавируст цар тахал дэгдсэн цагаас эхлэн зай барих, шууд харилцаа үүсгэхгүй байх зэрэг шаардлагаас үүдэн олон шинэ үзэгдэл гарсны нэг нь ухаалаг номын сан юм. Кёнги мужийн номын сангийн бодлогын хэлтсийн ахлагч Ли Сон Жа "Ухаалаг номын сангууд нь хүмүүст номын хүртээмжийг сайжруулах зорилгоор анх баригдсан. Тиймээс та метроны буудал гэх мэт газруудаас олох боломжтой" хэмээжээ.
Соёл, спорт, аялал жуулчлалын яамны мэдээлснээр, 2020 онд яамны төсвөөр баригдсан 62 ухаалаг номын санг 1.24 сая гаруй удаа ашигласан нь 2019 онд 776,850 байснаас 62.6 хувиар өссөн байна. "Ухаалаг номын сангийн эрэлт жил бүр нэмэгдэж байна... бид эдгээр шууд харилцаа үүсгэхгүй номын сангийн үйлчилгээг цар тахлын дараа ч өргөн дэлгэрнэ гэж үзэж байгаа тул үргэлжлүүлэн дэмжин ажиллахаар төлөвлөж байна." гэж номын сангийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн ажилтан Квон Тэ Вук хэлжээ.
Зөвхөн цар тахлын үед шууд харилцаа үүсгэхгүй байхаас гадна номын сан хаасны дараа ном авах хэрэгцээ гарах үед үргэлж ажиллаж байх боломжтой зэрэг давуу талтай юм. Үндсэн номын сан биш учраас номын сонголт цөөтэй байх сул тал бий болж байгаа хэдий ч номын төрлийг баяжуулахаар холбогдох албаныхан ажиллаж байгаа юм байна.
Эх сурвалж: https://en.yna.co.kr/