Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Маргааш зарим аймгуудын нутгаар цасан шуурга шуурна

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 25 секунд

Өнөө шөнө төвийн аймгуудын нутгийн зарим газраар, маргааш өдөр зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг УЦУОШГ-аас анхаарууллаа.

Энэ сарын 18-нд Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 19-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 20-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч бага зэрэг чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 39-44 градус, өдөртөө 27-32 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.

Л.Оюун-Эрдэнэ: Монголд хөрөнгө оруулалт хийхийг урьж байна
Л.Оюун-Эрдэнэ: Монголд хөрөнгө оруулалт хийхийг урьж байна
 
Гашуунсухайт боомтод хууль бусаар газар эзэмшиж, төрийн мэдлийн зам ашиглаж байсан “Смарт Эко Транс” компанитай холбоотой тогтоолыг хүчингүй болгоно