Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОУОХ: Камила Валиева тэргүүн байрт шалгарсан ч шагнал гардуулахгүй

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 54 секунд

"Бээжин-2020" Өвлийн олимпын наадмын уран гулгалтын эмэгтэй богино үзүүлбэрийн тэмцээн өчигдөр болж өндөрлөлөө. Уг төрөлд ОХУ-ын Үндэсний олимпын хорооны тамирчин Камила Валиева 82,16 оноо авч тэргүүн байрт шалгарлаа.

Түүний араас ОХУ-ын тамирчин Анна Щербакова 80,20 оноогоор хоёрдугаар байрт шалгарсан бол, гуравдугаар байрт шалгарсан Япон улсын тамирчин Каори Сакамото 79,84 оноо авчээ. Харин дөрөвдүгээр байрт мөн ОХУ-ын тамирчин Александра Трусова 74,60 оноо авч тус тус 2, 3, 4 дүгээр байрт шалгарсан юм.

Камила Валиеваг Спортын арбитрын шүүхээс богино үзүүлбэрт оролцохыг зөвшөөрсөн ч ОУОХ-ноос түүнийг медалийн болзол хангасан тохиолдолд шагнал гардуулахгүй гэж зарлаад байгаа юм.

Оросууд цэргээ буцаан татаж эхэлснээс хойш ЮУ БОЛОВ
Оросууд цэргээ буцаан татаж эхэлснээс хойш ЮУ БОЛОВ
 
Галд өртсөн “Шинэ Мөрөн“ худалдааны төвийн суурин дээр шинэ үйлчилгээний төв барьж 10-р сарын 01-нд ашиглалтад оруулна
Галд өртсөн “Шинэ Мөрөн“ худалдааны төвийн суурин дээр шинэ үйлчилгээний төв барьж 10-р сарын 01-нд ашиглалтад оруулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.