Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цаашид Н.Батсуурь аваргыг барилдуулахгүй бойкот хийвэл тэднийг хасаад барилдаанаа явуулна

Ангилал
Нийгэм Спорт
Огноо
Унших
7 минут 29 секунд

Цагаан сарын битүүний барилдааныг Монголын ард түмэн жил тойрон хүсэн хүлээдэг уламжлалтай. Сайжруулагч хэмээх усан бар жилд зориулсан сар шинийн аймгийн заан цолтон анх удаа түрүүлэв. Архангай аймгийн харьяат аймгийн заан Э.Мөнхжаргалын уран хүчит барилдаанууд хоёр жил өнжсөн сар шиний барилдааныг сонирхолтой, өрсөлдөөнтэй болгож чадсан. Харин энэ өдрийн орой МҮБХ-ны Ерөнхийлөгч Ц.Магалжав Монгол бөхийн өргөөнөөс “Улаан бал” нэвтрүүлэгт шууд оролцсон бөгөөд бөхчүүдтэй холбоотой допинг, ёс зүй, цаг үеийн бусад асуудлаар нээлттэй ярилцснаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

1. Н.Батсуурь аваргыг допингтой холбоотой асуудлаар биш, ёс зүйн асуудлаар барилдуулаагүй. Тодруулбал 1 сарын 13-нд болсон үндсэн хуулийн барилдааны үеэр Н.Батсуурь аварга бөхийн өргөөний толийг хагалсан.

2. Түүнийг цагаан сарын барилдааныг өнжүүлэх шийдвэрийг 1-р сарын 18-ний өдрийн хурлаар шийдсэн. Бөхийн холбооны 6-7 тэргүүлэгч гарын үсэг зурсан гэдгийг танилцуулсан. Н.Батсуурь аварга илүү олон хүний гарын үсэг цуглуулаад өг гэж хүссэний дагуу нэмж гарын үсэг зуруулж 11 хүн болсон.

3. Н.Батсуурь аваргын эрхийг 11 сараар, бусад бөхчүүдийн эрхийг 2 жилээр хассан. Дабль стандартыг больё гэсэн эсэргүүцэл их бий. Энэ бүхэн бол шинэ, хуучин дүрэм журмын үйлчлэл, цаг хугацааны зөрүүтэй байдлаас л болж үүссэн асуудал.

4. Э.Оюунболдын эрхийг 8 жилээр хассан нь 2021 онд шинэчлэгдсэн дүрмээр шийдэгдсэн. Э.Оюунболдын асуудал шүүхээр яваад бусдаасаа хожуу бөхийн салбар холбоонд эцэслэгдсэн. Үндэсний бөхийн холбооноос өршөөл үзүүлж 2021 оны ардын хувьсгалын 100 жилд барилдуулах саналаа баяр наадмын комисст гаргаад байгаа.


5. Бөхийн холбоо олон улсын допингийн эсрэг байгууллагад 2006 онд элссэн. 2007 онд журмаа баталчих байсанн гэтэл тэгээгүй. 2021 онд л журмаа баталсан үүнээс болж заримд нь хэт чанга, заримд нь хэдэн сар шийтгэл оноосон зөрүүтэй байдал гараад байгаа. Цаашид бөхийн холбоо допингийн асуудалд хатуу байна.

6. Н.Батсуурь аваргийг барилдуулахгүй гэж бөхчүүд барилдаанд саад учруулж дүрэм зөрчсөн нь үнэн. Хэчнээн дүрэм журам гэж байгаа ч бөхийн холбоо төрийн бус байгууллага мөн Монгол бөх өөрийн гэсэн өв уламжлалтай, үндэсний дархлаатай. Хэл амаараа ойлголцох, эв эеэ хичээх асуудлыг орхиж болохгүй. Олонх бөхчүүд нь барилдахгүй гэж байхад тэдний эрх ашгийг бодолцох ёстой.


7. Дараа дараагийн барилдаанд Н.Батсуурь аварга барилдаад явна. Хэрвээ дахин барилдуулахгүй гэж барилдаанд саад учруулбал тэдгээр хүмүүсийг хасаад явахаас өөр аргагүй. Улс аймгийн цолтой 260 гаруй, сумын цолтой 500, цэргийн цолтой 7400 орчим бөх бий. Тэдгээрээс нөхөж барилдуулаад хасаад явахаас өөр аргагүй.

8. Улсын харцага Б.Бат-Өлзийд Улсын арслан цол олгохыг дэмжиж байгаа. \Өнгөрөгч 2021 онд улсын наадмыг цуцалсан. Харин улс аймгийн цолтой бөхчүүд Монгол улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын Үндэсний Бөхийн Холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан "Үндэсний бөх-Үнэт өв" бөхийн барилдааныг зохион байгуулсан. Үүнд улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлсэн\

9. 2021 онд улсын цол нөхөж олгох хэрэгтэй гэж бодож байгаа. Бид наадмаа цуцалчихсан. Гэтэл өвөр Монголын бүх хошуу наадмаа хийгээд цолоо өгсөн. Бөхгүй, наадамгүй хэн болохоо бид сайн мэдэрсэн. Энэ байдлыг хараад УОК хуралдаад аймаг, сумын наадмуудаа хийсэн. Засгийн газар наадам цуцлах шийдвэр гаргачихсан байдаг. Хуулиа зөрчсөн үү? Гэвэл зөрчсөн. Бүх аймаг, сум наадмаа хийгээд 70-80 залуу аймаг, сумын цолоо аваад түүнийг нь бид хүлээн зөвшөөрөөд өнөөдөр цоллож зарлаад явж байна. Гэтэл улсын цолтон энэ жил байхгүй. Ийм л жонхуурсан юм болчихоод байна. Тэгэхээр нэг бол бүгдийнх нь цолыг хураах, эсвэл улсын цол нөхөж олгох ийм л хоёр арга байгаа


10. Өмнө нь допинг хэрэглэж байсан нь шинжилгээгээр илэрсэн ч нэр нь зарлагдаагүй, арга хэмжээ аваагүй өнгөрсөн гэх 38 бөхийн тухай асуудал яригдсаар байгаа. Хуулийн байгууллагаас бид мэдээлэл хүсэхээр допингийн үндэсний төвд өгчихсөн гэдэг. Энэ асуудлыг дахин шалгаж өгөөчээ гэдэг асуудлыг АТГ-д гаргачихсан байгаа.

11. Бүх бөхчүүд хүч тамир нэмэх, допингийн төрлийн бодис хэрэглэж байгаа гэдэг ташаа ойлголт. Жишээ нь О.Хангай харцагаас 2017, 2018, 2021 онд 3 удаа допингийн шинжилгээ авсан. Үнэн хүчээрээ барилдаж байгаа ийм залуусынхаа хүч хөдөлмөр, эрх ашгийг хамгаалах нь бөхийн холбооны үүрэг

12. Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо жишээ нь допингийг хаячихсан байсан. Сүүлийн үед допингтой тэмцээд эхэлсэн чинь уран үзүүлбэртэй тамирчид цөөрсөн. Яг түүн шиг допингийг хаяад тэр бөх юугаа хэрэглэнэ, эрүүл мэнд нь өөрийнх нь асуудал, үндэсний өв уламжлал хэрүүл уруулгүй, хэл амгүй, хэн чадаж байгаа юу дуртайгаа хэрэглээд уран мэхээ уралдуулаад явчихбал яадаг юм гэж бодож байсан үе бол бий. Гэтэл 20 мянган залуус үндэсний бөхийн спортоор хичээллэж байна. Энэ олон залуусын эрүүл мэнд, удам генийн асуудал байна. Тийм болохоор ойрын нэг хэсэгтээ допингийн асуудалд хатуу байхаас өөр аргагүй.

13. Гадаад бөхчүүдийг оруулж ирэх нь цаг хугацааны асуудал. Гадаадад ажиллаж амьдарч байгаа бөхчүүдтэйгээ хамтраад Монгол бөхийн олон улсын холбоог байгуулж байгаа. Тэгэхгүй бол буриад ч юмуу өвөр Монголд хөрөнгө бэлтэй нэг нөхөр ийм санаачлага гаргаад сахилгагүйтээд явчихбал бид дархлаагаа алдана. Цаашид Монгол туургатны эсвэл азийн Монгол бөхийн аварга гэх мэт нийтийн бөхийн тэмцээн уралдаан хийе гэж зорьж байгаа.

С.Жавхланд 16 тэгтэй мөнгө санал болгосон Хятадууд ээжийн чанасан цайг “уже“ дуулчихжээ
С.Жавхланд 16 тэгтэй мөнгө санал болгосон Хятадууд ээжийн чанасан цайг “уже“ дуулчихжээ
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 256 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 256 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.