Монгол Улсын гавьяат жүжигчин, УИХ-ын гишүүн асан С.Жавхлан 25-р суваг ТВ-ийн урт цагааны гудамж нэвтрүүлэгт орох үеэрээ "Ээжийн чанасан цай" дууг Хятадаар дуулаад өгөөч гэж 16 тэгтэй юань санал болгосон. Би дуулаагүй. Хятадаар дуулж чадахгүй гэдгээ хэлсэн" гэж ярьсан нь олон нийтийн сүлжээг багагүй хөгжөөсөн. Учир нь арван зургаан тэг гэдэг нь Монгол тоогоор бол их тунамал гэсэн үг. Ийм хэмжээний юанийг Монгол төгрөгт хөрвүүлэхээр тохирох тооны нэршлийг хэлэхэд төвөгтэй харин долларт оруулж бодоход 16 тунамал юань нь 158 их наяд болж байгаа ажээ. Дэлхийн нийт эдийн засаг 90 их наяд ам.доллараар хэмжигддэг. С.Жавхлангийн яриагаар бол Хятадууд дэлхийн бүх мөнгийг бараг 2 нугалж төлөх санал тавихад нь мань эр татгалзсан болж таарч байгаа юм. Үүнтэй холбоотой пост, бичлэгийг хамтдаа сонирхоё.
Тэгвэл түүний ихэд харамласан дууг Хятадууд аль хэдийн дуулаад олны хүртээл болгочихсон байна. Тэгэхээр С.Жавхлан зохиогчийн эрхээ санал болгосон мөнгөөр нь зарсан уу? эсвэл дуугаа хулгайд алдсан уу? бүр аль эсвэл түүний дуу нь хулгайн дуу юу? гэсэн асуултууд гарч ирж байгаа юм. Ямартай ч 158 их наяд ам.долларын үнэтэй Хятад "Ээжийн чанасан цай"-г хамтдаа сонсцгооё. Сонсох